etoim.mn
photos/unnamed-4-4.jpg

Гадаад улсын ямар ч иргэнийг Монгол Улс руу оруулахгүй. ОХУ-аас ирж буй хүнсний тээврийг л зөвхөн нэвтрүүлнэ гэж ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдээлээ. 

Тэрбээр... "Энэ цаг үеэс эхлэн гадны аль ч улс орны иргэдийг Монгол Улсад хүлээж авахгүй. Зөвхөн хүнс тээврийн жолооч нарыг нэвтрүүлнэ. Бусад улс оронд байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авах ажлыг үргэлжлүүлж байна. Өнөөдөр гуравдахь онгоцыг хүлээн авна. Нийтдээ 800 орчим иргэн ирнэ. 

Цаашдаа олон дахин иргэдээ хүлээн авах нислэг үйлдэх нь эрсдэлийг дагуулж байгаа учраас тодорхой хугацааны дараа энэ хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Нутаг нэгтнээ хамгаалах үүднээс болж өгвөл амьдран суугаа орчиндоо дасан зохицож өөрийн аюулгүй байдлыг хангах нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ. 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

ЗОЧИН

[49.0.191.250]

2020-03-16 19:28:23

ХИЛЭЭ ХААГААЧ ЭЭ. ХИЛЭЭ ХААЧИХААД ДОТООДДОО ХОРИГОО БУУЛГАЖ АЖИЛ АМЬДРАЛДАА ЭРГЭН ОРМООР БАЙНА АА