etoim.mn
photos/85126480_2543368225989450_375468712485978112_o.jpg

УИХ дахь ШИНЭ намын дарга Ж.Батзандан онцгой нөхцөлийн зээлийн багц гаргах шаардлагатай байгаа тул энэхүү саналаа Засгийн газар, УИХ-д хүргүүлээд байгаа талаараа мэдээллээ.

Мөн тус намын зүгээс шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцэх, зохих шийдвэрүүдийг гаргах ёстой гэж үзэж буй тул ээлжит бус чуулганыг хуралдуулах нь зүйтэй гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хөл хорио тогтоосон хугацаанд гадаад худалдаа 20 хувиар буурсан байна. Жижиг, дунд бизнесүүдэд хоёр сарын орлогын тасалдал үүсэж, дампуурлын эрмэгт ирсэн гэдэг мэдээллийг гишүүдэд өдөр бүр хүргүүлж байна. Олон улсын тээврийн бизнес, аялал жуулчлал, ресторан гээд зээлтэй иргэдийн нөхцөл байдал хүндэрсэн. Тиймээс гарах арга замыг эрэлхийлэх, эдийн засгаа босгох чиглэлд онцгой анхаарахыг шаардаж байгаа тул онцгой нөхцөлийг зээлийг багц гаргах шаардлагатай гэж үзэн санал гаргаж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх