etoim.mn
photos/770ec784-64f6-11ea-8e9f-2d196083a37c_image_hires_152415.jpg

Дэлхий дахиныг "covid-19" тахал түгшээж байгаа ч “Токио-2020” олимп болон паралимпийн наадмыг зохион байгуулахад юу ч саад болохгүй гэж Японы ерөнхий сайд Шинзо Абэ зарлалаа. 

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ: "Олимпийн бамбарыг Грект аялуулах байсан ч цуцалсан, маш олон уралдаан тэмцээнүүдийг хойшлуулаад байгаа боловч Олон улсын олимпийн хороо болон “Токио-2020” олимпийг зохион байгуулагчид долдугаар сарын 24-нд эхлүүлэхдээ урьдын адил итгэлтэй байна. Бид вирусийн халдварыг даван туулж, төлөвлөсөн ёсоор олимпийн наадмаа хүлээн авна” гэж хэлсэн байна.

Хэдийгээр Японд covid-19-ын халдвартай хүний тоо 800-д хүрч, үүнээс 22 нь нас бараад байгаа ч онц байдал зарлах хэмжээнд хүрээгүйг Абэ мөн баталсан байна. 

Харин олимпийг хойшлуулах заалт үгүй гэж мэдэгдсэн байна. Гэхдээ дайн байлдаан, олон нийтийг хамарсан үймээн, хориг, эсвэл оролцогчдын аюулгүй байдалд ноцтой занал тохиолдвол ОУОХ нь олимпийг цуцалж болно гэсэн заалтыг 2013 оны Токио хоттой байгуулсан гэрээнд тусгажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх