Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/90104762_1648620965278653_1569865170082070528_n.jpg

Дэлхийн 150 гаруй  орны 156 мянган хүнд халдварлаад  байгаа шинэ коронавирус тархахаас урьчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, салбарын яамд, Улсын Онцгой комисс, Нийслэлийн ЗДТГ, НОК-өөс өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд сарын 10-ны өдөр Монгол Улсад шинэ коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан  Улаанбаатар хот руу орох, хотоос гарах автомашин болон зорчигчийн хөдөлгөөнийг энэ сарын 10-ны өдрөөс 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл хязгаарласан.

Тэгвэл тус хязгаарлалтын өдөр өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр дуусч улмаар өнөө өглөө хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ. Үүнтэй холбоотойгоор шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “Зорчигчийн асуумжийн хуудас”-аар судалгаа авч байгаа бөгөөд тухайн хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал, хүлээгдэл үүсэх тул иргэд жолооч нарыг  ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна. 

Мөн орон нутгийн замуудад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж илэрсэн зөрчилд газар дээр нь тооцож арга хэмжээ авах болсон талаар тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.

Тиймээс жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурд болон хүн тээвэр хэтрүүлэхгүй,  хамгаалах бүсээ зүүж  замын хөдөлгөөндөө анхаарал  болгоомжтой оролцохыг уриалж байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх