Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/c7b6a3af355ce76b31138b1059fb297a861a12e2.jpg

Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 10-ны 07:00 цагаас эхлэн гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл хөдөлгөөний хязгаарлалт хийсэн.

Тэгвэл хязгаарлалтыг сунгахгүй гэсэн шийдвэр гаргасан талаар Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Ингэснээр орон нутаг, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг маргаашаас нээхээр боллоо.

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гадаадаас нутаг буцах иргэдийн өргөдөл мэдээллийг хүлээн авч, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өнөөдрөөс эхлэн авчрахаар болоод байгаа юм. Өчигдөр Шадар сайд тусгаарлах байрны үйл ажиллагаатай танилцаж, Цэргийн төв эмнэлэг, Энхсаран сувилал, Амар зочид буудалд байрлуулахаар болсон. 16:20 цагт МИАТ-ын нислэгээр ирэх иргэдийг нисэх буудлаас шууд автобусаар тусгаарлах байр руу авч явах тул нисэх буудал угтан авах иргэдэд үйлчлэхгүй" гэлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг тогтсон хугацаа буюу нэгдүгээр сарын 16-ны 07:00 цагаас нээхээр болсон.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх