etoim.mn
photos/84584393_505003817086929_763688152081629184_o.jpg

Улсын онцгой комисс энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Токио болон Сөүлд байгаа нэн тэргүүнд яаралтай буцах шаардлагатай буюу өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй болон өндөр настай өөрийн иргэдээ тусгай үүргийн нислэгээр эх орон руу нь авчрахаар шийдвэрлэсэн.

Ингэхдээ БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Истанбул хотоор дамжуулан “МИАТ” компанийн онгоцоор авчирна. Өнөөдөр БНСУ-аас эхний ээлжид 250 иргэн эх орондоо ирэх юм. Тусгай үүргийн нислэг өнөөдрөөс эхлэн дараах хуваарийн дагуу үйлдэгдэнэ. Үүнд:

Өнөөдөр 07.45 цагт Улаанбаатар-Сөүл, 07.55 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгүүд хийгдэх бол гуравдугаар сарын 16-ны өдрийн 08.55 цагт Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг хийхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа юм. Дээрх орнуудаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж, эмч нарын хяналтад байлгах юм. 

Сөүл, Берлин-Москва, Токиогоос Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоцоор ирж байгаа зорчигчдыг "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолын талбайгаас тусгаарлах байр руу шууд авч явах тул нисэх буудал нь угтан авах иргэдэд үйлчлэхгүй болохыг Иргэний нисэхийн Ерөнхий газраас анхаарууллаа.

COVID19 вирусын халдвараас урьдчилан сэргийлж, зорчигчдын ар гэрийнхэн нисэх буудалд ирж хүндрэл учруулахгүй байхыг иргэдэд сануулж байна.

Зорчигчдын тээшийг ариутгал хийж тодорхой хугацааны дараа хүлээн авагчдад утсаар мэдэгдэн зохион байгуулалттайгаар олгох юм байна. 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх