Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamed.jpg

Монгол Улсад ирсэн франц иргэнээс COVID 19 илэрсэнтэй холбогдуулан хот хоорондын хөдөлгөөнийг хаагаад байгаа билээ.

Ингэхдээ гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07:00 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох зорчигч тээвэр, галт тэрэг, агаарын тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан юм. Энэ шийдвэрийн хэрэгжих хугацаа ирэх долоо хоногийн Даваа гарагт дуусна. 

УОК нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг үргэлжлүүлэх үү, цуцлах уу гэдгийг эцэслэн шийднэ.

Одоогоор онцгой комиссын хурлын тов гараагүйбайна. 

"Халдвар илэрсэн франц иргэнтэй хамгийн ойр байсан болон нэг, хоёрдугаар зэргийн хавьтлын 207 хүний шинжилгээний хариу халдваргүй гарсан. Гэхдээ үргэлжлээд шинжилгээний хариунууд гарна" гэдгийг өнөөдөр холбогдох албаныхан мэдээлсэн юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх