Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/52767698_303.jpg

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний тархалттай тэмцэх зорилгоор улсын хэмжээнд онцгой байдал зарлалаа.

Онц байдал тогтоосноор холбооны болон орон нутгийн эрх баригчид тахлын нөхцөлд үйл ажиллагаагаа нарийн уялдуулах, зохицуулах боломжтой болох гэнэ.

Түүнчлэн онцгой байдал нь Трампт гамшгийн эсрэг үндэсний сангаас коронавирустэй тэмцэхэд 50 тэрбум ам.долларыг гаргах, мөн муж улсуудын эрх баригчдад орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй зохицуулах боломжийг бүрдүүлнэ

Тус улсын зарим мужид вирусийн тархалтын хурдыг бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний дотор дунд сургуулиудыг хааж, олон нийтийн цугларалат, спортын арга хэмжээнүүдийг хориглосон.

Тус улсад одоогийн байдлаар “Covid-19” халдварын 2033 тохиолдол бүртгэгдэж, 47 хүн нас баржээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх