etoim.mn
photos/1dabe034a33a439b8198f5ad7777f03e_18.jpg

Энэтхэг элсын эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ.

ТУс улсын эрүүл мэндийн яамны сайд Харш Вардханы мэдээлж байгаагаар “Саудын Арабаас өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд нутагтаа ирсэн бөгөөд Карнатака мужийн оршин суугч  76 настай К.М нас барсан” байна. Одоогоор Карнатака мужид халдварын таван тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эхний ээлжинд нас барсан хүнтэй ойр байсан эхний хавьтлын хүмүүсийг тогтоож, тэднийг тусгаарласан гэж тэрээр мэдэгдэлдээ дурджээ.

Уг өвчтөнийг Саудын Арабаас ирэх үед эмчийн үзлэгт оруулсан боловч тухайн үед халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд энэ сарын 5-наас амьсгал нь давчдаж эхэлсэн тул эмнэлэгт хандсан байна.

2020 оны гуравдугаар сарын 12-ны байдлаар Энэтхэгт бүртгэгдсэн халдвар авсан хүний тоо 38-д хүрсэн бөгөөд тэдгээр тохиолдлуудыг мужаар авч үзвэл, Керала - 17, Махараштра - 11, Уттар Прадешт- 10 бүртгэгджээ. Мөн халдвар авсан хүмүүсийн дунд гадаадын орны 17 иргэн байгаа юм байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: BBC.COM

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх