Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamednamuud.jpg

УИХ-ын ээлжит сонгууль гурван сарын дараа буюу гуравдугаар сарын 24-ний өдөр болно. Түүнээс өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцох эсэхээ мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх, намууд нэр дэвшигчээ тодруулж бүртгүүлснээр албан ёсны сурталчилгаа эхлэх учиртай. Хуулийн дагуу улс төрийн нам, гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даагчид дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар аудитын байгууллагад хандах учиртай. Аудитын байгууллага нь дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн зохицуулалттай.

Түүнээс өмнө намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, намын дээд шатны хуралдаанаараа баталгаажуулах ёстой юм. Гэвч шинэ коронавирусийн анхны тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор хорио цээрийн дэглэмтэй энэ өдрүүдэд олон хүнийг нэг дор цуглуулахгүй учраас намуудын хувьд мөрийн хөтөлбөрөө хэрхэн баталгаажуулах вэ гэх асуудал үүсч байгаа гэнэ. Тиймээс намуудын хувьд мөрийн хөтөлбөр баталгаажуулах хурлаа онлайнаар хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх