Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/mah ni.png

МАХН, Ногоон нам эвсэл болж сонгуульд орохоо зарлаад байсан бол ИЗНН эвсэлд нэгдэхээр болсон байна. 

МАХН, Ногоон Нам, ИЗНН-ын хамтран ажиллах санамж бичигт “Өнөөгийн Монгол Улсад үүсээд буй хямралыг цэгцлэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцож байна. МАХН, Ногоон Нам, ИЗНН нь цаашид Монгол Улсыг хөгжүүлэх бодлогыг хамтран боловсруулахдаа хүчирхэг бүгд найрамдах улсыг цогцлоон байгуулах, байгалийн нөөцийг ард түмний дундын, хамтын өмч болгох шинэ Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэн батлуулах ажлыг зохион байгуулна” гэжээ.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга:  "МАХН болон Ногоон Нам 2020 оны сонгуульд эвсэл болж оролцохоо зарласан. Үүн дээр Иргэний Зориг Ногоон Нам нэгдэхээр болж, санамж бичигт гарын үсэг зурах гэж байна" гэв.

ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар: “Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Монголын ард түмэн туйлдаж байна. Тиймээс МАН, АН гэдэг хоёр том хүчний эсрэг ард түмэн нэгдэхээс өөр арга алга. Цаашид нэг том хүчин болж, МАНАН тогтолцооны эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлье гэж бусад намуудад уриалж байна. Ялсан намд Монголын бүх өмчийг өгдөг болчихоод байна. Үүний эсрэг бид тууштай тэмцэнэ” гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх