Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/images mk.xkk.jpg

Сүүлийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хүн тээвэрлэх журам зөрчих, шөнө оройн цагаар тээврийн гаднах гэрэлтүүлэх хэрэгсэл буруу ашиглах зөрчил нилээдгүй гарч байгаа бөгөөд явган зорчигчид гарцаар гараагүйн улмаас тээврийн хэрэгсэлд мөргүүж, шүргүүлэх тохиолдол хэд хэд бүртгэгджээ.

Тиймээс бид хүн ам ихээр оршин суудаг СХД-ийн замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байгаа талаар  тус дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч дэслэгч Г.Далайжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.  

Тэрээр " Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор ҮОК-оос  нийтийн тээврийг тусгай зохицуулалтаар зохицуулж, орон нутаг руу орж гарах хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргасан. Ихэнх иргэд тус захирамжийг нааштайгаар хүлээн авч байгаад баяртай байна.

Харин Энхтайвны өргөн чөлөө Москвагийн гудамж, Үйлдвэрчний гудамжаар Замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар нэгэн түгжрэлгүй хэвийн үргэлжилж байна. СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах Хар хорин захын хүнсний бүтээгдэхүүн зардаг хэсэг ажиллаж байгаа бөгөөд Улсын онцгой комиссоос  гаргасан шийдвэрийн дагуу ТЦА-ны ЗЦГ-ын СХД дэх Замын цагдаагийн хэлтсээс нийслэл хотоос хөдөө орон нутаг руу гарах болон орох хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага, Онцгой байдал, эмнэлгийн байгууллагуудтай хамтран 24 цагийн хугацаатайгаар 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр Баруун турууны пост, 3-61-ын гарам, эмээлтийн шалган нэвтрүүлэх цэг дээр өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Тиймээс нийт жолооч зорчигч нарт хандаж хэлэхэд Товчоодоор нийслэлийн онцгой комиссын зөвшөөрөлтэй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай болон түүнийгээ онцгой комисст хандан хянуулж, зөвшөөрлийн бичгээ авч ирсэн тохиолдолд нэвтрүүлж байгаа. Иймд та бүрэн зөвшөөрлийн бичиггүйгээр Товчоодыг зорьж цаг заваа үрэхгүй байхыг зөвлөж байна гэлээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

purevochir

[66.181.161.73]

2020-03-12 20:08:33

hicheej ajillaj baigaad bayrlalaa ta bvhend ajliin amjilt sain saihniig hvsii