Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/mo800_1463894396_800x420.jpg

Дэлхийн 100 гаруй оронд тархаад байгаа коронавирусийн халдвар араасаа ихээхэн хор уршиг дагуулаад байна. Өнөөдөр л гэхэд MBA-ийн тоглолтууд албан ёсоор цуцлагдсан талаар мэдээллэсэн бол халдвар тархсан орнууд урлаг, спорт, үзвэр үйлчилгээний бүхий л үйл ажиллагааг цуцлаад байгаа юм.

Тэгвэл цахим орчинд хүмүүс коронавирус Олимпийн  наадмыг цуцлах вий гэсэн айдастай байгаагаа  илэрхийлсэн талаар олон усын мэдээллийн сайтууд мэлдээллэж байна. Хамгийн гол нь олон нийт тус наадамыг үзэж сонирхохын зэрэгцээ наадмыг зохион байгуулагчдын бэлтгэсэн арга хэмжээнүүдийг ихэд хүлээж байгаагаа илэрхийлсэн аж.  

Тэдний дундаас "Солирын борооны шоу"-г үзэхийг ихэд хүсч байгаа хүмүүс олон байгаа бөгөөд энэ талаарх мэдээг өнгөрсөн 2016 онд сонсоноос хойш мөнгөө цуглуулсан их олон хүн байгаа талаар Theguardian.com онцолжээ. 

Наадам зохион байгуулагчдын зүгээс Японы сансрын технологийн старт-ап ALE хиймэл солирын шоуг зохион байгуулахаар ажиллаж байгаа талаараа 2016 онд мэдэгдэж байсан юм. Мөн тэд сансарт куб хэлбэртэй микро-хиймэл дагуул хөөргөх ба тэд агаар мандалд нэвтрэх үед солирын бороо шиг харагдах талаар тайлбарлаж байжээ. Уг төслийн нийт зардал ойролцоогоор 4 сая ам.доллар болох бөгөөд технологийн хувьд томоохон дэвшил болж байгаа талаар онцолж байжээ.

Мэдээж наадмыг зохион байгуулагчдын зүгээс олимпыг хойшлуулахгүй байхыг хүсч байгаа ч ирэх долдугаар сар гэхэд коронавирусийн халдварын тархалт бүрэн зогсож чадахгүй бол олимпын наадам цуцлагдана гэдэгт “Nikko Securities” компани итгэлтэй байгаа аж.

2020 оны зуны олимп буюу албан ёсоор Олимпын XXXII наадам нь 2020 оны 7 сарын 24-ны өдрөөс 8 сарын 9-ний хооронд Японы Токио хотноо зохиогдохоор болсон билээ. Токио хот 2013 оны есдүгээр сарын 7-нд Аргентиний Буэнос-Айрес хотод болсон ОУОХ-ны 125-р чуулганаар тус наадмыг зохион байгуулах эрхийг авсан. Токио хот  1964 оны зуны олимпийг зохион байгуулж байсан бөгөөд 56 жилийн дараа дахин зохион байгуулахаар болсон нь энэ юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: theguardian.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх