Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/52719125_303.jpg

Германы Канцлер Ангела меркель коронавирусийн халдварын тархалт гарснаас хойш өчигдөр буюу лхагва гарагт анх удаа мэдэгдэл хийсэн байна. Тэрээр хийсэн мэдэгдэлдээ Германы нийт хүн амын (58 орчим сая хүн ам) 60-70 хувь нь COVID-19 вирусын халдвар авах эрсдэлтэй байгааг хэлсэн байна. Энэ нь гурван хүн тутмын хоёр нь COVID-19-өөр халдварлах эрсдэлтэй гэсэн үг ажээ.

Түүнчлэн одоогоор дэлхий даяар батлагдсан эмчилгээ байхгүй учраас хамгийн чухал зүйл бол тархалтыг саармагжуулах арга хэмжээ авч, цаг хожих боломжтой талаар мэдэгдэлдээ дурджээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд халдвар авсан хүмүүсийн 80%-д ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байгаа нь тархалтыг зогсооход хүндрэл учруулж байгаа талаар мөн мэдэгдсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

irgen

[31.165.215.200]

2020-03-12 22:52:46

haldvarlah ersdeltei geegui, 60-70 huvi ni haldvarlana gej mergejiltnyydiin toozoo garch baigaa gesen