etoim.mn
photos/5e69bf7f3a723.png

 МҮХАҮТ-аас "COVID-19"-ийн нөхцөл байдалд бизнесийн эрсдлээ хэрхэн удирдах талаар багц зөвлөмж гарган ААН-үүдэд хүргээд байна. Үүнд: ажилчин, ажилтнуудын сэтгэл санааг хэвийн байлгах орчинг бүрдүүлэх, хүний нөөцөөр хомсдож буй нөхцөлд ажиллах горим тогтоох, эрсдэлтэй нөхцөл байдалд зохион байгуулалт хийх, хариуцах хүнийг томилон ажиллуулах зэргээр зөвлөсөн байна. Цаашлаад: 

  • Байгууллага дотроо болон хооронд тогтмол мэдээлэл солилцох, зар түгээх утас, цахим сувгыг тодорхой болгох, 
  • Ажлын байрны ажиллах түвшин бүрээр аюулгүй байдлын зэрэглэлийг тогтоож, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр хангах, 
  • онцын шаардлагагүй тохиолдолд гадаад, дотоод томилолтыг цуцлах, хязгаарлах, 
  • Ажилтнуудын гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хурал уулзалтыг цахимаар хийх, 
  • Сэжигтэй тохиолдол гарсан үед тусгаарлах өрөө бэлтгэх /119 тусгай дугаарт мэдээлэл өгөх/, Яаралтай үед холбогдох эрэмбэ дарааллыг тодорхой болгох,
  • Өдөр тутмын үйл ажиллагаандаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөмжийг тусгах, 
  • Гадаадын иргэдэд зөвлөгөө өгөх дугаарыг мэдэгдэх /SOS medical - 91913122, Intermed - 80105577/, 

  • Харилцагчдаа халамжлах (компани болон эцсийн хэрэглэгч), 
  • Харилцагч нэг бүртэйгээ холбогдож бизнесийн үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхийг нь тодруулах,
  • Өөрсдийн үйл ажиллагааны хуваарийн өөрчлөлт болон онцгой нөхцөл байдлаа мэдэгдэх, 
  • Харилцагч хооронд онцгой нөхцөл үүсч эрсдэл учирч болзошгүй тохиолдолд харилцан тохиролцож аюулгүйн горимд шилжих,
  • Онцгой харилцагчаа халамжлах, санаа тавих, 
  • Үйлчилгээний байгууллагууд харилцагчдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйгээр аюулгүй байдлаа маш сайн хангах зөвлөмжийг хүргэж, эелдэг найрсаг ажиллагааг баримтлах, 
  • Зөвхөн бизнесийн үр ашгийн төлөө бус тогтвортой байдлаа хадгалах, болзошгүй бэрхшээлийг хамтын хүчээр даван туулах итгэл үнэмшил эрмэлзэлтэй байх, 
  • Борлуулалтын хамаарлаа шинжлэх, борлуулалтын төлөвлөгөөг шинэчлэх, 
  • Борлуулалтад эзлэх тендэрийн борлуулалтын эзлэх хувийг тодорхойлох (өнгөрсөн жилүүдэд, энэ жилийн төлөвлөгөөнд), 
  • Борлуулалтад эзлэх орон нутгийн хувийг тодорхойлох (өнгөрсөн жилүүдэд, энэ жилийн төлөвлөгөөнд), 
  • Мөн борлуулалтад эзлэх олон улсын хувийг тодорхойлох,
  • Борлуулалтын сувгуудын хамаарал тус бүрээр тооцон энэ жилийн борлуулалтын төлөвлөгөөгөө уян хатан болгож өөрчлөх, 
  • Борлуулалтын шинэ суваг, онлайн худалдаа, хүргэлтийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг хичээх, илүү санаачлагатай ажиллах, 
  • Бизнесийн үйл ажиллагаа хоёр 7 хоногоос дээш хугацаанд зогсвол урсгал зардлаа нөхөх төлөвлөгөөтэй байх, зээлийн өөр эх үүсвэр хайх гэсэн байна. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх