Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/F9EC81EC-AE70-4611-A4D4-FB22D2947C45.jpeg

Жилд ганц тохиох хийморийн буулттай өдөр Хулгана, Луу, Бич жилтнүүдийн хувьд өнөөдөр /2020.03.12/ тохиож байна.

420 хоногт ганц удаа тохиох хийморийн буулттай энэ өдөр эцэг эхийн ачийг дурдах, санах, хариулах тэргүүтэн сайн үйлд шамдан үйлдвээс хишиг буян дэлгэрч түмэн өлзий, мянган учрал бүрдсэн хүслийг хангагч зэндмэнэ эрдэнэ мэт билиг дэмбэрэлтэй юм.

Энэ өдөр өглөө эртлэн тухайн жилийн сайн зүгт буюу зүүн зүгт дарцгаа хийсгэх, тахилгатай уул овоонд гарч хийморио сэргээх, сан тавиулах, мөргөл үйлдэх, маани мэгзэм унших, зул хүж өргөх зэрэг буянд шамдваас өлзийтэй сайн.

Тодруулбал, Эрчүүд нь: Өглөө эртлэн нарнаар тахилгатай уул овоонд гарч хийморийн дарцгаа хийсгэн хийморио сэргээж, сан тавиулах мөргөл үйлдэх

Харин эмэгтэйчүүд нь өглөө эртлэн нарнаар зул хүж өргөн маань мэгзэм унших тахил дээжээ өргөх суварга эргэх хүүхэд хөгшид нохой баярлуулах зэрэг буянд шамдваас өлзийтэй сайн болой.

Хэрвээ энэ өдөр амжихгүй бол тухайн жилийнхээ цог хийморийн зүгт (Балжинням,Дашням)-тай өдөр өндөр ууланд хийморийн дарцаг хийсгэж болно.

Тэгвэл жилд ганц тохиох хийморийн буулттай өдөр:

2020.03.15-нд Туулай, Хонь, Гахай жилтнүүд урд зүгт 2020.11.13-нд Бар, Морь, Нохой жилтнүүд баруун зүгт 2020.11.16-нд Үхэр, Могой, Тахиа жилтнүүд хойд зүгт

Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх