Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/sgss.jpg

ДЭМБ шинэ төрлийн коронавирусний халдварийг цар тахлын хэмжээнд хүрсэн хэмээн дүгнэлээ. Энэ тухай ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус өчигдөр Женев хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. 

Коронавирусийн халдвар 2020 оны гуравдугаар сарын 12 –ны 06.00 цагийн байдлаар дэлхийн 122 оронд тархаж, 126 мянга гаруй хүнд халдварлаж, 67 мянга гаруй хүн эдгэж, 4616 хүн амиа алдаад байна.

“Бид коронавирусийн цар тахалтай хэзээ ч өмнө тулгарч  байсангүй. Мөн хэзээ ч шууд хяналтанд авах боломжтой цар тахалтай тулгарч байсангүй. Дэлхийн 114 оронд бүртгэгдсэн коронавирусийн халдварын 118 мянган тохиолдлоос 90 хувь нь дөрвөн улсад л байна. Түүний хоёрт нь буюу Хятад болон Өмнөд Солонгост өвдсөн хүний тоо буурч байна” хэмээн ДЭМБ-ын мэдэгдэлд дурджээ. 

Цаашид COVID-19-ийн тохиолдол, түүнээс үүдэлтэй нас баралт болон халдвар шинээр бүртгэгдэж буй улсын тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх