Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/527-1354243931Snore.jpg

Хүн нойр дутуу хонох нь депресс болон түгшүүр төрүүлдэг байна. Гэхдээ үүний гол шалтгааныг эмч, мэргэжилтэн судлаачид хурхиралт гэж үздэг байна. Хэрвээ та хурхиралтаа зогсоож / эмчилж/ чадвал сэтгэл санаа өөдрөг байж депресс үгүй болох сайн талтай. Тиймээс мэргэжлийн эмч нарын эмчилгээг дагах нь зүйтэй юм.

Хэрэв та хурхирдаг бол таны толгой өвдөж сэрэх тохиолдол их гардаг бөгөөд энэ нь таны тархи хангалттай хэмжээний хүчилтөрөгч авч чадаагүйтэй холбоотой буюу төв мэдрэлийн систем амарч чадаагүй гэсэн үг аж.

Хурхирах нь хэд хэдэн шалтгаантай байдаг бөгөөд хамгийн нийтлэг зүйл нь

  • Зөөлөн тагнай булчингийн сулрал
  • Илүүдэл жин
  • Амьсгалын эрхтний өвчин, эмгэг
  • Мэдрэл ба эндокринологийн өвчин
  • Тамхи татах 

Мөн та хурхирахгүйн тулд унтахын өмнө хамрын хөндийгөө сайтар цэвэрлэх, намхан, хатуу дэр дэрлэх, өдөр бүр амаа хаагаад хамраараа  хүчтэй амьсгалах дасгалыг хийх, хэлнийхээ хойд хэсгийг чангалаад хоолой  руугаа хүчлэн татах. /дасгалыг өдөрт 3 удаа 10 – 15 удаа давтах нь зөөлөн тагнай чангарч хурхирах нь  эрс багасдаг/, залгиур, зөөлөн тагнай, хүзүүний булчингуудаа чангалаад “И”  гэж 20 – 25 удаа хэлэх, тарган бол жингээ даруй хаях хэрэгтэй.

Хэрэв та гэр бүлдээ анхаарал тавьж энэ зөвлөгөөнүүдийг хийж, биелүүлж чадвал 14 хоногийн дараа гэхэд хурхирахгүй болсон байх магадал тун өдөр байдаг  байна. Энэ бол эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөө гэдгийг санаарай.

Хүүхэд хурхирах осолтой

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүүхдүүд хурхирч байгаагийн 90 хувь нь буйлсан булчирхай томорсноос шалгаалдаг гэжээ. Хүүхдүүд хурхирах үед амьсгал нь түр зогсосхийх байдал илэрдэг төдийгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт бойжилтод нөлөөлдөг байна.

Үүний хор гэм:

Амаа ангайж амьсгалснаас болж ам хэл нь хатах, амны хөндий нь муухай үнэртэй болох, шүд нь хорхойтдог. Мөн янз бүрээр зүүдэлж хүйтэн хөлс гарах, шөнөдөө цочих, нойр хулжих, өдөртөө ядаргаатай байх зэрэг байдал илэрдэг аж. Түүгээр ч зогсохгүй оюуны чадавх болон цээжлэх чадварт нөлөөлж суралцах оюун санаа нь сарниж, зан ааш нь догширдог төдийгүй цаашлаад өсөлт бойжилтод нь муугаар нөлөөлдөг байна.

Хэрэв таны хүүхдэд дээрх шинж тэмдгүүд илэрвэл мэргэжлийн эмчид даруй хандаарай.

Хурхирах нь хэвийн үзэгдэл, ядарсан, архи уусан, унтахын өмнө хэт их хоол идсэнээс үүдэн хурхирдаг гэж ярьдаг цаг аль эрт ард хоцорчээ.

Таалагдахгүй байна

13
4

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.179.22.102]

2020-03-13 10:43:05

мийгаа

[66.181.161.22]

2020-03-12 19:35:05

Бас юун аюул вэ? хэн нэг нь санаандаа орсноор бүлтэрч байдаг мунхаг цаг үе юм уу,энэ чинь.Ядарсан ,зовсон үедээ хүн хурхирч л байдаг,ер нь бол байнга хурхираад байдаггүй биздээ. Тэр байтугай нохой хүртэл гадаа гэрийн хаяанд хурхирч байгаа нь сонсогддог,зүгээр л амьдралын нэг процесс шүү дээ.Энэ эмчийнхээр бол хурхирсан нөхрүүдээ авгай нар нь чирч үүдэнд нь дугаарлаад тэр хэмжээгээр орлого нь өсөөд л сайхан амьдраад байх юм байна.

Зочин

[103.229.122.132]

2020-03-12 18:37:03