Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/89654958_252027012487990_1874279193458507776_n-696x522.jpg

Дэлхий нийтийг айдас түгшүүрт автуулж буй Covid19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй энэ цаг үед найман настай балчраас 80 настай буурай хүртэл төр, засгаас гаргасан уриалгыг дэмжиж хандив өргөсөөр байна.

Ховд аймгийн болон сумдын ЕБС-иудын 1998 оны төгсөгчид хөнөөлт тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд сайн дураар, сайхан сэтгэлээр туслахаар шийджээ. Ингэхдээ хамгийн хүнд нөхцөлд, тэргүүн эгнээнд ажиллаж буй алба хаагч нарын аюулгүй байдлыг хангах, эрсдэлийн үеийн чадамжийг дээшлүүлэх зорилго тавьсан гэдгийг төгсөлтийнхнийгөө төлөөлж Г.Амарсанаа хэллээ.

Ховд аймгийн 1998 оны төгсөгчид 5 хоногийн хандивын аян өрнүүлэхэд 109 төгсөгч халуун сэтгэлээрээ нэгдэж 5.6 сая төгрөгийн хандив, бэлэн байдлын үеийн нэн шаардлагатай эд материал цугларсан байна. Энэхүү сайн үйлсийн аянд Улаанбаатар хот болон нутагтаа амьдарч байгаа төгсөгчид идэвхтэй оролцжээ. Хандивынхаа зарим хэсгийг Ховд аймгийнхны эрүүл мэндийн манааны хамгийн халуун цэгт ажиллаж буй алба хаагч нарт зориулалтын хувцас хэрэгсэл, онц байдлын үед ашиглах техник хэрэгсэл авчээ.

Ховдын 1998 оны төгсөлтийн төлөөлөл өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэнтэй уулзаж хандиваа гардуулж өглөө. Энэ үеэр Ц.Мягмарсүрэн дарга  Та бүхэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан төрөлх нутагтаа тусламжийн гараа сунгаж байгаад талархал илэрхийлье.

Бэлэн байдлын үеийн техник, хувцас хэрэгслийг аймгийн бүх суманд хуваарилж чадавхийг нь нэмэгдүүлнэ гэдгээ Та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдье. Аюулт өвчин, гамшиг осол, тахлын үед өргөсөн тангарагтаа үнэнч байж тэргүүн шугаманд ажилладаг алба хаагч нарт хандивын аянаа чиглүүлсэн нь бидэнд маш том дэмжлэг, урам боллоо. Ховд аймгийн 1998 оны төгсөгчдөдөө баярлалаа” хэмээн хэллээ. Аймгийн эрүүл мэндийн газраас сайн үйлсийн аянаар нутагтаа хандив өргөсөн 1998 оны төгсөлтийнхөнд “Талархал” гардуулав.

Хэлж биш хийсэж ирдэг аюулт өвчин, гамшиг зовлонгийн үед тэргүүн фронтод ажилладаг алба хаагч нарын аюулгүй байдлыг хангах хувцас хэрэглэл, техник, тоног төхөөрөмж хангалттай төвшинд байхгүй, гачигдал дутагдалтай байгаа гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс Ховд нутгийнхаа зон олон, үе үеийн төгсөлтийнхөн, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аж ахуйн нэгжүүдэд хандаж боломжийнхоо хэрээр тусламжийн гараа сунгахыг, хувь нэмрээ оруулахыг 1998 оны төгсөгчид уриаллаа.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх