Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/eyirog9u.jpg

COVID-19 халдвар одоогийн байдлаар 115 улсад бүртгэгдээд байна. Эрүүл мэндийн яамнаас  халдвар бүртгэгдсэн улс оронд зорчоод ирсэн хүмүүсийг гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байгаа юм. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас өөрийгөө гэртээ хэрхэн тусгаарлах талаар дараах зөвлөгөөг хүргэлээ. 

Ямар тохиолдолд өөрийгөө тусгаарлах ёстой вэ?

1. Голомтот бүс нутагт зорчоод ирсэн бол 

2. Халдварын сэжигтэй тохиолдолтой ойр хавьтал болсон бол тухай хүний лабораторийн шинжилгээний хариу гартал өөрийгөө гэртээ тусгаарлана.

Гэртээ өөрийгөө тусгаарлаж байгаа хүний дагаж, мөрдөх зөвлөмж

- Гэрээсээ гарахгүй байх

- Гэртээ зочин урихгүй байх

- Гэр бүлийнхээ гишүүдээс аль болох тусдаа байрлах

- Хэрэглэдэг гар нүүрний алчуур, аяга таваг, халбага, сэрээгээ тусдаа байлгах

- Гараа сайтар савандаж угаах

- Амны хаалтаа тогтмол зүүж, хоёр цаг тутамд солих

- Хоёр цаг тутамд цонхоо нээж, агаарын сэлгэлт хийх ёстой

- Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийхдээ саван, сода зэрэг бүтээгдэхүүнийг ашиглах

- Шим тэжээлтэй, шөлтэй хоол хийж идэх

- Сайн унтаж амрах

- Өдөрт хоёр удаа халууныг шалгаж, шаардлагатай тохиолдолд утсаар эмчээс зөвлөгөө авах

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх