Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/89176642_2929490970453358_3748982729685860352_n.jpg

Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн  халдварын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж байна.

Нийслэлийн Онцгой комиссын гишүүн А.Даваажаргал: "Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллгаагаа явуулж байгаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг  өмчийн хэлбэр үл харгалзан зохион байгуулах, хязгаарлах эрхийг нийслэлийн Засаг даргад өгсөн. ТУс эрхийн дагуу өчигдөр захирамж гаргаж, өнөөдрөөс мөрдөж эхэлж байна" гэв. 

НХМГ-ын Эрдэнэчулуун: Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гуравдугаар сарын 10-16-ны өдрүүдэд  Улаанбаатар хотын хэмжээнд 4,825 ААН, байгууллагын үндсэн үйл ажиллагааг түр зогсоосон байгаа.

Үүнд 55 их дэлгүүрийн хүнснээс бусад тасгийн үйл ажиллагаа зогсоосон бөгөөд 495 барааны дэлгүүр, 1,005 үсчин гоо сайхан зэрэг ААН, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Энэ хугацаанд зохих ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийхээс гадна айл өрхүүд гэртээ жавельон, блезна зэргийг байнга хэрэглэж, ахуйн ариутгалыг хийж иргэд дор бүрнээ хувийн ариун цэврийг сахих хэрэгтэй.

Түүнчлэн хүнсний захуудаас бусад бараа өргөн хэрэглээний захуудыг ажиллуулахгүй гэсэн шийдвэр гарсан учраасс хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүснэ гэж айлгүйгээр хүнс нөөцлөх шаардлага байхгүй. Магадгүй та бүхний худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүний хугацаа дууссан тохиолдолд хоол биш хор болохыг анхааруулж байна. Үүнээс гадна захиалгын хоолны үйлчилгээ  үзүүлдэг газруудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд бусад бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээ эрхлэгчид ажиллах боломжгүй гэдгийг хэлмээр байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх