Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/052f7d692c13bcbfbcc47dbe6e228764.jpg

Засгийн газрын хуралдаанаар "Тусгай үүргийн онгоцоор Солонгосоос 300 гаруй, Японоос 100 гаруй ахмад настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, гэр бүлтэйгээ, эмнэлгээр явсан гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ эхний ээлжинд авна. Европоос мөн ийм иргэдээ Москва, Истанбулаар авах" шийдвэрийг гаргаад байна. 

Энэ талаар Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: Москва, Турк, Истанбул зэрэг улсуудаар дамжуулан Монголын Иргэний агаарын тээвэр компаниар дамжуулан татаж авна. Тухайлбал БНСУ-д 48 мянган иргэн ажиллаж амьдарч байна. Гэхдээ цөмийг нь татаж авч чадахгүй байх. Гэхдээ буцах хүсэлт гаргасан иргэдээ татахыг хичээж байгаа. Япон болон БНСУ-д байгаа монгол иргэдээ яг хэзээ эх оронд нь авчрах нарийн хугацаа нь гараагүй байна. Тодорхой шийдвэрүүд гарахаар иргэдээ авчрах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна" гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх