Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Б.Батзориг.jpg

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авлаа.

Улмаар шүүхээс хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 17-ны 10.00 цагт товлон зарласан байна.

Мөн шүүгдэгч Б.Батзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна. ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг, мөн тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан албан тушаалтан болон ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байсан албан тушаалтнууд бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдож, өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх