Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Ulsiin-ontsgoi-komiss.png1_.jpg

Улсын онцгой комисс хуралдаж, хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Тухайлбал... 

- Ерөнхий сайд 0-5 насны гурваас дээш хүүхэдтэй ээжид цалинтай чөлөө олгох санал гаргажээ. Ерөнхий сайдын санаачилгыг УОК-ын гишүүд дэмжсэн байна.  Мөн 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийг гэрээсээ онлайнаар ажиллах боломжоор хангахыг Ажил олгогч нарт үүрэг болгож байна. 

- ОХУ, Турк, Казакстаны нислэгийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл түр зогсоолоо. Дээрх хугацаанд эх орондоо ирэх хүсэлтэй монгол иргэд болон Монголоос гарах хүсэлтэй гаднын иргэдийг тусгай журмаар нэвтрүүлнэ. Харин ачаа тээвэр хэвийн явна. 

- Дэлхийн хөрөнгийн бирж сүүлийн үед уналттай байгаа. Хөрөнгийн зах зээл унана гэдэг нь бүх юмны үнэд нөлөөлнө.  Импортоор орж байгаа шатахууны ханган нийлүүлэлт хэвийн байна. Зохиомол худалдан авалтыг турхирч байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж, хариуцлага тооцуулах ёстой. Худал хуурмаг мэдээлэлд битгий автаач, нийлүүлэлт хэвийн байгаа. Дээр нь шатахууны үнэ буурна гэдгийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх