Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedhjfujjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjdyj.jpg

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Арева” компанийн  ажилчин Францын компанийн ажилтан шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн нь тодорхой болж Монгол улс албан ёсоор халдвар бртгэгдсэн улсын тоонд орсон.

Тэгвэл тус халдвартай иргэнтэй хамт онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын иргэн Увс аймагт гуравдугаар сарын 5-ны өдөр онгоцоор ирсэн талаар тус аймгийн албаны эх сурвалж цахим хаягаараа дамжуулан мэдэгдлээ. 

Одоогийн байдлаар тухайн сэжигтэй Англи иргэн Улаангомд "Ундармал улаан Сарнай" зоогийн газарт  хоол идэж, Хишигт-1,2 дэлгүүрээр үйлчлүүлсэн болохыг тогтоогоод байна. Тиймээс иргэдийг шаардлагагүй бол гадуур хөдөлгөөнөө зогсоохыг анхааруулсан бөгөөд түүнтэй Увс аймаг руу нисч очсон иргэдийг гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлахыг анхааруулжээ. 

Тус иргэн Хотгор шанагын уурхайн ойролцоо тусгаарлагджээ. 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх