etoim.mn
photos/84397520_948299625585420_5382827635279659008_o_l.jpg

ХБНГУ-ын ASB байгууллагын баг ДЭМБ-ын уриалгаар Монгол Улсад мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр 6 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн билээ. Тэдгээр мэргэжилтнүүд шинэ коронавирус илэрсэн Франц улсын иргэнтэй нэг онгоцонд зорчиж ирсэн гэдэг мэдээлэл гарсан юм.

Энэ талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь салбарын мэргэжилтэн О.Ариунтуяагаас тодрууллаа.

Тэрбээр "“ДЭМБ-ын зөвлөх багийн зургаан хүн Монголд ирснээс нэг нь буцсан. Зөвлөх багийнхан Франц улсын иргэнтэй нэг онгоцоор ирсэн нь үнэн. Франц улсын иргэнээс тухайн үед шинж тэмдэг илрээгүй байсан. Шинж тэмдэг илрээгүй үед халдвар дамжих эрсдэл бага. Халдваргүй хүнээс вирус халдварлахгүй. Нийт ирсэн  зорчигчоос өнөөдөр шинжилгээ авсан. Хариу маргааш гарна. Халдвар агаар дуслын замаар дамжин халдварлаж байгаа тул маск зүүх шаардлагатай” гэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх