Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/123456.png

Шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэд хүнс нөөцөлж эхэлсэн гэх мэдээлэл байна. Улмаар хүнсний хомсдол үүсч, үнэ хөөрөгдөх вий гэсэн болгоомжлол байгаа бөгөөд хүнсий нөөц болон бусад асуудлаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. 

Зах зээлийн хангамж тогтвортой байгаа энэ үед хэт нэмэгдсэн хэрэглээ бий болгох нь үнийг савалгаа үүсгэнэ. Иргэд бөөнөөр нь хүнс нөөцлөх шаардлагагүй. Улаанбаатар хотод гэхэд мах өдөр бүр тогтвортой нийлүүлэгдэнэ. Махны тухайд нөөцийн махын 12 мянган тонныг нөөцлөөд байгаа. Өнөөдрөөс эхлэн нийт 279 цэгээр нөөцийн махыг иргэдэд худалдаалж эхлэх бөгөөд үүн дээр нэмэгдээд дахин 10 гаруй мянган тонн махыг нийлүүлэхээр болоод байгаа юм байна. Ингэснээр өдөр тутамд 100 тонн махыг худалдаалах боломжто гэдэг мэдээллийг салбарын сайд өглөө. 

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан:Хамгийн гол нь үнийн хөөргөдөл гаргахгүй байх нь зах зээлийн хангамж тогтвортой байх асуудал. Зах зээл рүү нийлүүлэх бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа энэ үед хэт огцом нэмэгдсэн худалдан авалт хийх нь үнийн савлагаа гаргах нөхцөлийг бий болгоно. Тиймээс иргэд бөөнөөр нь хүнс нөөцлөх шаардлага байхгүй. Байнгын тогтвортой нийлүүлэлт хийгдэнэ. Гурилын хувьд бүтэн жилийнхээ хэрэгцээг хангах хэмжээний түүхий эдийг гурилын үйлдвэрүүд бэлтгэсэн.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх