Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedkkkkkkkkkkkkkk.jpg

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Мөн Монгол улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрсэнийг шууд дамжуулж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:  Өнгөрсөн 24 цагийн өмнө мэдээлснээс хойш тус халдвар дэлхийн 109 оронд бүртгэгдсэн бөгөөд БНСУ, Япон, Америк, Итали, Иранд халдвар эрчтэй тархсан хэвээр байна.

Бид гуравдугаар сарын 8-нд хийсэн мэдээлэлдээ Дорноговь аймагт Францын иргэн тусгаарлагдсан талаар хэлж байсан. Тус иргэний сорьц нь өчигдөр өглөө ХӨСҮТ-д ирсэн бөгөөд шөнийн 02:00 цагт шинжилгээний хариу гарч коронавирус илэрсэн гэх хариу гарсан тул коронавирусийн илэрсэн анхны тохиолдол гэж үзэж, бүртгэж авсан. 

Өмнө нь мэдээллэж байсанчлан коронавирусийн халдвар дэлхийгээр гарч эхлэхэд анхааруулж байсан. Манай орон халдвар орж ирвэл тархах өндөр эрсдэлтэй гэнж мэдээлж байсан. Тухайн иргэн нь манай улсад халдварыг зөөвөрлөж авч ирсэн тохиолдол болж байна. Энэ хүний ойрын бүх хавьтлыг судалгаа шинжилгээнд авсан бөгөөд түүнийг ирсэн цагаас нь эхлээд ХӨСҮТ нарийн хянаж байсан" гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх