Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedamarshain.jpg

Монгол Улсад ирсэн гадаадын иргэнээс коронавирусийн халдвар илэрч, хот руу орох, гарах хөдөлгөөнийг зогсоогоод байна. Энэ дагуу Нийслэлийн онцгой комисс хуралдаж, НОК-ийн дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан холбогдох албаныхан үүрэг даалгавар өгчээ.  

Мөн иргэдэд өдөрт уулзаж буй хүмүүсийнхээ нэр болон хаягийг тэмдэглэж байх уриалгыг гаргасан юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Бид өндөржүүлсэн бэлэн байдлын үед тандалт, лавлагаа мэдээлэл, асуумж авч байна. Саяны тохиолдолд барагцаа тоо гарч байгаа болохоос уулзсан хүмүүсийн тоо бүрэн гарахгүй байна. Тиймээс нэгэнт коронавирусийн тохиолдол илэрсэн тул ялангуяа төрийн албан хаагчид цаашилбал иргэдэд хандаад өөрийн уулзсан хүмүүсийн тоо, байрны мэдээллийг тэмдэглэж баймаар байна. Асуумж авахад өнөөдөр уулзсан хүмүүсээ мэдэх хэдий ч маргааш, нөгөөдөр болоход нэр ус, хаягийг санахгүй байх тохиолдол байна. Тиймээс төрийн албан хаагчид улсын болон хувийн ажлаар уулзсан ч бай бүгдийг нь хөтөлж байх чиглэлийг төрийн алба хаагчдад, уриалгыг иргэдэд хүргүүлж байна" гэлээ. 

Улаанбаатар хотын Засаг дарга С.Амарсайхан: Хөл хорио тогтоосонтой холбоотой хүнсний хомсдол үүсэх шалтгаан байхгүй. 13 мянган тонн мах нөөцөлсөн. Нөөцийн махны худалдаа эхэлсэн. Харин хүн олноор цугладаг томоохон барааны зах, бөөний төвүүдийг хаах асуудлыг удахгүй шийднэ. Өнөөдөр үдээс хойш Нийслэлийн онцгой комисс хуралдана. Хуралдаанаар төрийн албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийхээс гадна хүнсний болон ахуйн үйлчилгээ үзүүлдгээс бусад зах, худалдааны төвийн үйл ажиллагааг түр хаахаар судалж байна. НОК-ын хурлаар асуудлыг дахин хэлэлцэнэ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх