etoim.mn
photos/засгийн газар_b.jpg

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, европын орнуудаас ирэх, очих нислэгийг цуцлах эсэхийг хэлэлцэнэ.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг, “Монгол Улсад ажилладаг 57 настай франц иргэнээс авсан эхний шинжилгээгээр “COVID-19” илэрлээ. Тухайн иргэн франц руу буцаад 14 хоноод ирсэн байна. Францад амьдардаг хотод нь “COVID-19”-ийн нэг тохиолдол бүртгэгдээд байсан юм билээ. Францаас ирсэн даруйд нь Монголын эрүүл мэндийн байгууллагаас 14 хоног өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгсөн ч гурван ресторанаар үйлчлүүлснээс гадна Дорноговь руу явж компанийнхаа ажилтнуудтай хурал хийсэн байна. Энэ сарын 2-нд тухайн иргэнтэй хамт Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн буюу нэгдүгээр хавьталд байсан 100 гаруй хүний нэр, хаяг, утасны дугаарыг нь авсан. Одоо шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлж байна. Мөн 2-3 дугаар хавьтал буюу хамт ирсэн хүмүүсийнх нь уулздаг, хамт ажилладаг 500 гаруй хүний нэр, хаяг, холбоо барих дугаарыг нэгтгээд байна” гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zochin

[202.70.44.46]

2020-03-10 10:23:28

yagad tusgaarlaagui um ve