Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20200309_105535.jpg

Монгол улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн байна.

Тодруулбал: 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “COVID - 19” илэрсэн байна.  Дээрх иргэн нь Францын “Арева” компанид ажилладаг бөгөөд одоо Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Арева” компанийн байранд тусгаарлаад байгааг эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн өнгөө 06.00 цагт Шадар сайдын өрөөнд шуурхай хурал зарласан байна.

Улсын онцгой комисс хуралдаж эхний шийдвэрүүд гарч байна. Үүнтэй холбоотойгоор бүх товчоодыг энэ сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл түр хаасан бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Нутгийн хүү

[59.153.112.246]

2020-03-10 10:39:49

Арева уран ухаж хордуулж байсан, одоо корона илэрлээ гэж бна, бид яах ёстой юм бол...