Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/76697438_721957164961858_3177363255928553472_n.jpg

Архангай аймгийн Прокурорын газраас иргэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлжээ. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2-р сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б-д 18 жил 6 сар 18 хоногийн ял оногдуулжээ.

Шүүгдэгч Б нь өөрийн дагавар охин болох 12 настай М-ийг 2017-2019 онд буюу 10-12 настай байх үед нь хүч хэрэглэн удаа дараа буюу нийт 20 удаагийн үйлдлээр хүчинджээ. Мөн хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь халдан, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

эх сурвалж: MONTSAME.MN

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх