etoim.mn
photos/5dbffa22623a0.jpeg

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ "ТЕГ-ын дарга асан Б.Хурц АН-д 100 сая төгрөг төлж, БЗД-ээс УИХ-ын сонгуульд өрсөлдөх гэж байна гэж мэдээлсэн. 

Тэгвэл энэ мэдээллийн өнөөдөр АН -ын дарга С.Эрдэнэ үгүйсгэлээ. 

АН -ын дарга С.Эрдэнэ ...Бид гишүүдээсээ урьдчилгаа татвар авсан. Энэ бол намын дотоод асуудал. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Ц.Элбэгдоржийн хүү, Батбаярын охин ч юм уу хэн нэгэн хүн татвар төлсөн нь намын дотоод асуудал. Гэтэл манай намд хэн нэгэн хүн 100 сая төгрөг төлөөд, нэр дэвших гэж байгаа асуудлыг хаа хамаагүй ЗГХЭГ-ын дарга яасан сайн мэддэг юм бэ. Нэг зүйлийг тодорхой хэлье. Дээр дурдсан хүмүүсээс хэн нь ч мөнгө төлөөгүй. Б.Хурц гэдэг хүн манай намд нэг ч төгрөг төлөөгүй. Б.Хурц гэдэг хүнийг нэр дэвшүүлэх асуудал намын аль ч шатанд яригдаагүй. Ийм ор үндэслэлгүй мэдээлэл хийсэн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг хуулийн байгууллагад шалгуулна. Тэр хүн манай намыг харлуулах гэж ядахдаа мөрдөн байцаалтын нууцтай холбоотой олон зүйл ярьсан. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж мөрдөн байцаалтын нууц задлаад сууж байгаа Л.Оюун-Эрдэнийг шалгах ёстой.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх