Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/89552583_239608740506216_2064729592530206720_n.jpg

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өчигдөр та бүхэнд мэдээлэл хийснээс хойш 24 цагийн хугацаанд зургаан оронд анхны халдвар бүртгэгдэж, нийт 105 улсад халдвар бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 60 хувь нь халдвар гарсан улс оронд зорчсон аялснаас үүдсэн байна. Халдварын 17 тохиолдол бүртгэгдээд байсан Вьетнам улсад Лондонд аялаад ирсэн 30 хүн нэг дор онгоцонд халдвар авсан нь тогтоогдлоо. Тиймээс халдвар гарсан улс оронд аялахгүй байх. Онгоцоор зорчихгүй байхыг зөвлөж байна" гэлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: Иран, Итали улс анхаарал татаж байна. Европын хамгийн том дэгдэлт Италид улсад явагдаж байгаа юм. Харин Өмнөд Солонгост дэгдэлт буурах хандлага ажиглагдаж байна. 

ДЭМБ-аас COVID-19 халдварын дөрвөн зэрэг тогтоож, тэдгээрт холбогдох зөвлөгөө зөвлөмжийг өгсөн. Тодруулбал,

  • Тохиолдол бүртгэгдээгүй улс
  • Нэг ба түүнээс дээш тохиолдол импортлогдсон улс
  • Халдвар голомтлон тархаж буй улс

Хүн амын дунд өргөн хүрээг хамарч байгаа улс зэрэг бөгөөд гуравдугаар сарын 7-нд гаргасан зөвлөмжийг Монгол Улс салбар хоорондын төлөвлөгөөний төсөлд тусган хэрэгжүүлж байгаа юм" гэв.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Япон, Солонгост байгаа манай иргэд эх орондоо буцаж ирэх хүсэлтээ гаргаж байна. Солонгосын ЭСЯ-д 120 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Бид хүсэлтийг УОК-т хүргүүлсэн.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх