etoim.mn
photos/87746910_1092571237759222_3821215489669988352_n.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан харьяа газруудын дарга нарын хамт цаг үeийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун: "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж бүх төрлийн баар, цэнгээн, амралтын газрын үйл ажиллагааг гуравдугаар сарын 31-нийг хүртэл зогсоосон. Нийт 5631 ААН, иргэдийн үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг түр зогсоолоо. Нийслэлд 945 баар 325 сүмд хяналт шалгалт хийсэн. Түр хаах захирамжийг иргэд ухамсартайгаар хүлээн авч тогтоолыг хэрэгжүүлсэн. Гэвч зарим байгууллага шаардлагыг үл биелүүлсэн ААН-үүдэд зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг цуцалсан. Нэг хаалга дээр нь лац тавихаар нөгөө хаалгаа нээчихдэг баарууд мэр сэр байна, тэдгээрийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан" гэв.

Цагдаагийн байгууллагаас захирамжийг зөрчсөн 77 аж, ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлт хүргүүлсэн. Төрөөс гаргаж байгаа захирамжуудыг иргэд хэрхэн биелүүлэх вэ гэх байтал захирамжийг яаж зөрчих вэ гэсэн хандлагатай байна. Нус цэрээ хаясан, ил задгай бие зассан гэх мэт 6800 зөрчил гаргасан иргэдэд 70 сая гаруй төгрөгийн торгууль оногдуулсан.

НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Улаанбаатар хотын захиргааны байгууллагууд болон нийслэлийн харьяа байгууллагуудын 20.000 мянга гаруй ажилтан алба хаагч нар хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 4.000 гаруй маршрутад коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан. Ингээд 66.036 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажилласан ба энэхүү үйл ажиллагаа үргэлжилж байна. Мөн нийслэлийн Засаг даргын А/166 дугаар тогтоолын дагуу нийслэлийнавто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд эрүүл мэндийн хяналтыг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс гаргасан. Өдөрт 100-200 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын алба орох гарах хөдөлгөөнд хяналт тавьж байна. Энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд иргэдийн орох гарах хөдөлгөөн харьцангуй багассан. Өчигдрийн байдлаар 14.550 тээврийн хэрэгсэл постуудаар орж гарах хөдөлгөөн хийж, 49,277 зорчигч эрүүл мэндийн хяналтад хамрагдсан" гэв.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх