etoim.mn
photos/5e658f011d273.jpeg

БНХАУ-д өнгөрсөн ням гарагт коронавирусний халдварын 40 шинэ тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд мэдээллээ. Даваа гарагт мэдээлснээр, ням гаргийн оройны байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 80735 хүрч, 3119 хүн нас барж, 58600 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ.

БНСУ-д “COVID-2019” халдварын 367 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 7134-д хүрч, халдварын улмаас 50 хүн нас баржээ. 

Харин Италид коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо хоногийн дотор 133-аар нэмэгдэж, нас барагсдын тоо 366-д хүрсэн байна. Ингэснээр тус улсад нийт халдвар авсан 7375 хүн бүртгэгджээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх