etoim.mn
photos/83280012_470145193678827_5703877613181730816_n_20200124054922.jpg

Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдлаа.

 Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин: Улсын онцгой комисс хуралдаа. Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэж хүнсний нөөцийн асуудлаар мэдээллээ сонслоо. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Дэлхийн 99 оронд коронавирусийн халдвар тархаад байгаа бөгөөд  ДЭМБ-аас нэг ч улс коронавирусийн халдвар гарахгүй гэж тайвширч болохгүй гэж мэдэгдсэн. Манайд ДЭМБ-аас зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж зөвлөмж өгч байна. Иргэдийг тусгаарлах журмыг боловсруулах үүргийг ЭМЯ-д өгсөн. Мөн зардалтай холбоотой асуудлыг тооцож, УОК-оор хэлэлцүүлэх үүрэг даалгавар авлаа. Оношлууртай холбоотой асуудлаар БНСУ, Японтой ажиллаж байгаа бөгөөд манай улсын иргэдийг онцын шаардлагагүй бол аль ч улс оронд зорчихгүй байхыг иргэддээ уриалахыг хүсэж байна. 

Зам, тээврийн сайд Б.Энх-Амгалан: Монгол-БНСУ Монгол-Япон, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг гуравдугаар сарын 28-ны хүртэл сунгахаар болсон. Европ чиглэлийн нислэг буюу Турк, Москва чиглэлийн нислэгт онцгой анхаарч, тархалт өндөртэй улсаас ирж байгаа иргэдэд онцгой анхаарахаар боллоо. Цаашид гуравдагч орны иргэдийг оруулахгүй байх чиглэл буюу визний асуудлыг ГХЯ анхаарч, нөхцөл байдал хүндэрвэл нислэгийн асуудлыг дахин УОК-ын хуралдаанаар хэлэлцэхээр болсон. 

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан: Одоогийн байдлаар 12 мянган тонн мах нөөцөлсөн байгаа нь дөрвөн сарын хугацаанд хүрэлцэнэ. Өдөр тутам 100 тонн махыг нийслэлийн иргэдийн махны хэрэгцээнд зориулан борлуулах болно.  Нийт 279 цэгээр нөөцийн махыг борлуулж 246 мянган тонн будааг нөөцөлсөн нь манай улсын гурилны хангамжийн 80 хувийг хангах тул 20 хувийг нь импортлохоор болсон. Бүтэн жилийн хэрэгцээний гурил үйлдвэрлэх нөөц байгаа. 

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян: Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд  иргэд, байгууллагын ирүүлсэн хандив 1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ мөнгийг ажилчид, алба хаагчдын тусгай хамгаалалтын хувцас хэрэглэл, шаардлагатай бүтээгдэхүүн авах төдийгүй илүү цагийн хөлс болгон зарцуулахаар болсон. 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[203.91.115.50]

2020-03-08 19:16:43