Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/imige buyu ner (1).webp

Дэлхий нийтийн хүүхэд залуусыг байлдан дагуулаад байгаа кпоп оддыг бид шүтэн биширч, дуулсан дууг нь даган дуулдаг ч чухамдаа өөрсдийн шүтээн болсон оддынхоо жинхэнэ нэрийг тэр болгон сайн мэддэггүй гэхэд хилсдэхгүй. Мэдээж жинхэнэ фэндом биш бол шүү дээ.

Угаасаа кпоп ертөнцөд хөл тавьсан уран бүтээлчид нэрээ солих нь энгийн үзэгдэл бөгөөд тухайн нэр нь түүний жинхэнэ нэр мэт олон нийтийн дунд хоногшдог. Тиймээс бид та бүхэнд цувралаар (өмнөх хэсгийг үзэхийг хүсвэл энд дарна уу) дэлхий нийтэд урлагийн нэрээрээ алдаршсан кпоп оддын жинхэнэ нэрийг танилцуулж байна. 

1. BTS - J-Hope 

Хэдийгээр дэлхий нийтэд J-Hope нэрээр алдаршсан боловч эцэг эх нь түүнд Жон Хусок гэдэг нэр хайрлажээ. 

2. MAMAMOO - Solar

MAMAMOO хамтлагийн гишүүн кпопын хүчирхэг хоолойтнуудын нэг гэддэг Solar. Түүний жинхэнэ нэрийг Ким Юүн Сан гэдэг. 

3. SEVENTEEN - The8

SEVENTEEN хамтлагийн гоцлол бүжигчин The8 нь Хятад гаралтай бөгөөд түүний жинхэнэ нэрийг Шю Минхао гэдэг.

4. NCT - Haechan

Түүний жинхэнэ нэрийг Хичан гэдэг бөгөөд Солонгосын хоёр үетэй нэртнүүдийн төлөөл юм.  

5. Agust D

BTS хамтлагийн гишүүн Suga буюу Мин Юнги. Түүнийг мөн "Agust D" гэдэг бөгөөд түүнийг 2016 оноос ийн дууддаг болжээ. Түүнийн нэрийг тайдбарлавал “AGUS” гэдэг нь “SUGA” гэсэн нэрийг араас нь бичсэн бол "D" нь тэрээр хамтлагтаа орохоос өмнө байсан хамтлагийн нэрнээс үүсэлтэй ажээ. 

6. F(x) - Sulli

F(x) хамтлагийн гишүүн агсан  Sulli-гийн жинхэнэ нэрийг Чой Жин Ри гэдэг. Тэрээр багаасаа урлагт хөл тавьсан нэгэн бөгөөд дуулж бүжиглэхээс гадна хэд хэдэн кинонд дүр бүтээж амсан нэгэн юм. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард нас барсан юм. 

7. EXO - Suho

И Сү Маны царайлаг морьтнуудын нэг гэддэг EXO хамтлагийн ахлагч Сухо. Түүний жинхэнэ нэрийг Ким Жүн Мюн гэдэг. Дашрамд дурдахад тэрээр энэ сард өөрийн соло дебүтээ хийхээр төлөвлөжээ. 

8. SEVENTEEN - S.Coups

Солонгосын царайлаг бас чадварлаг рэпперүүдийн нэгд зүй ёсоор бичигддэг “S.Coups”.  Түүний жинхэнэ нэрийг Чо Сын Чол гэдэг ч дэлхий нийт түүнийг S.Coups нэрээр нь илүүтэйгээр мэдэж хайрладаг.

9. HA:TFELT

Кпопын их гурвалын нэг болох JYP-н гайхамшигт бүтээлүүдийн нэг болох алдарт Wonder Girls хамтлагийн гишүүн  HA:TFELT буюу Пак Еэ Ын. Тэрээр хамтлаг тарсны дараа өөрийн соло карерийг эхлүүлсэн бөгөөд энэ үедээ HA:TFELT нэртэй болжээ. 

10. GOT7 - BamBam

Алдарт Got7 хамтлагийн гишүүн Bambam. Тэрээр Тайланд гаралтай бөгөөд түүний жинхэнэ нэрийг Кумпимүк Бхувакул гэдэг.

11. SHINee - Onew

SHINee хамтлагийн гишүүн Onew. Түүний жинхэнэ нэрийг И Жинки гэдэг бөгөөд хамтран зүтгэгчид нь түүний бусдыг ялгаварлалгүй харьцдаг занд нь хамгийн дуртай хэмээн дуу нэгтэйгээр хэлдэг аж.  

12. EXID - LE

EXID хамтлагийн гишүүн рэппер LE. Түүний жинхэнэ нэрийг Ан Хёо Жин гэдэг бөгөөд хамтлагт орохоос өмнө түүний тайзны нэр "Элли" байжээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[64.119.27.212]

2020-03-08 10:12:16

Битгий дэмий солиороод бай эрхтэний наймаачин

OYUN

[105.112.96.127]

2020-03-08 02:21:19

Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM