etoim.mn
photos/89596210_1300388656821213_1672815785275293696_o.png

Нийслэлийн Засаг даргын А/108 А/168, А/223 дугаар захирамжийн хэрэгжилтийг хянах зорилгоор НЦУГ-ын алба хаагчид нийслэлд үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газрууд болон архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад өдөр бүр гэнэтийн шалгалт хийж зөрчил гарсан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байгаа билээ. Энэ удаагийн шалгалтад нийт 182 алба хаагч үүрэг гүйцэтгэж 1271 аж ахуйн нэгжийг шалгаж 87 аж ахуйн нэгжид мэдэгдэл шаардлага ѳгч 22 зөрчлийг илрүүлэн шалгалаа.

О.ДӨЛГӨӨН: ЭРСДЭЛИЙГ ТООЦООЛОХ НЬ ЗӨВ Ч БИДНИЙГ БАС БОДОХ ХЭРЭГТЭЙ

Коронавирусийн халдвар, тархалтаас сэргийлж Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр нийслэлд 500 гаруй цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоогоод байгаа.

Гэвч шөнө, оройн цагаар нууцаар ажиллаж байгаа газрууд тодорхой хэмжээгээр байгаа бөгөөд тэдний нэг нь Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Мандухай зочид буудлын нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг “STORM” PC тоглоомын газар юм.

Биднийг тухайн тоглоомын газар ороход тамхины утаанаас болж үзэгдэх орчин хязгаарлагдсан байсан бөгөөд ямар нэг агаар сэлгэх боломжгүй бүгчим орчин  угтан авлаа. Харамсалтай нь тэрхүү амьсгалахад хүндрэлтэй газар 30 гаруй залуус чанга чанга орилолдож, утаан дээр утаа нэмэн хээв нэг тоглож суусан юм.

Эх орны ирээдүй болсон залуусын төлөөлөл иргэн О.С нийслэлийн Засаг даргын захирамжийн талаар огт мэдээгүй. Хэрэв мэдэж байсан бол ингээд өөрийгөө эрсдэлд оруулан тоглоод сууж байхгүй байсан хэмээн хээв нэг ярьж зогссон юм. 

Харин тус газрын эзэн гэх О.Дөлгөөн  "Манайд нэгдүгээр сарын 27-ны өдөр Засаг даргын захирамж ирсэн. Захирамж гарчихаад байхад үйлчлүүлэгчид хүлээж авсан нь миний буруу.

Манай байнгын үйлчлүүлэгчид гадуур өвчлөл байхгүй байгаа юм чинь гээд бас хэд хоног тоглосонгүй. Өнөөдөр жаахан тоглоё гэж гуйхаар нь тоглуулсан юм.  Тэрнээс биш өмнө нь ажиллаж захирамж зөрчсөн удаа байхгүй гэсэн тайлбарыг өгсөн юм. Мөн газраар нэг байгаа татсан тамхины иш болон захиалгын хоолнуудын үлдэгдлүүдийн талаар асуухад "Манайх тамхины өрөөтэй. Бас гар ариутгагчийг өдрийн гурван ээлжээр хэрэглэх гээд авч ирсэн. Хажууд нь маск байгаа" гэлээ. Түүнчлэн тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан

"Төр  Засгийн зүгээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор захирамж гаргасныг ойлгож байна. Гэхдээ хувиараа бизнес эрхэлж байгаа биднийг бас харж үзэх хэрэгтэй. Өнөөдөр ажиллаж байснаа зөвтгөж байгаа хэрэг биш. Гэхдээ захирамж гарлаа гээд манай түрээс зогсохгүй. Интернэт цаанаасаа гэрээгээр авчихсан. Бас тог цахилгаан гээд асуудалтай шүү дээ. Тиймээс биднийг бас харж үзэх хэрэгтэй гэж бодож байна" гэсэн юм.

Бид тухайн тоглоомын газарт хуулийн дагуу ямар арга хэмжээ авах талаар НЦУГ-ын УСХ-ийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзулаас тодруулахад: Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Storm” гэх тоглоомын газар нь удаа дараа энэ мэт зөрчил гарган үйл ажиллагаа явуулж байсан. Мөн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа хэтрээд сар гаран болсон байна. Тиймээс

Монгол улсын Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 250 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 2 сая 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна.

Үүнээс гадна энэ төрлийн зөрчил илэрч байсан талаар тодруулахад: Нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хойш НЦУГ-ын бие бүрэлдэхүүн өргөн бүрэлдэхүүнээр өдөр бүр ажиллаж байгаа. Хоногт энэ мэт 6-7 зөрчил илэрч байна. Өчигдөр л гэхэд

Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороо “Ногоон нуур” гэх газар иргэний зөвшөөрөлгүйгээр орон сууцыг мөрийтэй тоглоомын газар болгон тохижуулж ажиллаж байсныг илрүүлсэн. Энэ тохиолдолд өмнө нь Зөрчлийн хуулиар арга хэмжээ авдаг басан бол Эрүүгийн хуулийн шинэчилсэн хуулиар эрүүгийн хэрэг үүсгэн харьяа цагдаагийн газар шалгаж байгаа.

МЕНЕЖЕРИЙНХ НЬ ТӨРСӨН ӨДӨР ГЭСЭН ШАЛТГААНААР ЦАГ ХЭТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙВ

Бидний дараагийн очсон газар БЗД-ийн тавдугаар хороонд байрлах Этөч орчлон комплекст байрлах "MANZ” гэх газар байсан юм. Тус газрын ресепшн тухайн нөхцөл байдлыг манай менежерийн төрсөн өдөр гээд ажиллаж байгаа гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд менежер нь ашгийн бус үйл явдал байсан. Худалдаа хийгээгүй гэсэн тайлбарыг өгсөн юм.

Баянзүрх дүүрэгт нийт 336 ААН байгууллагууд нийслэлийн ЗАсаг даргын захирамжийн хүрээнд үйл ажиллагаагаа зогсоосон. Мөн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийн хяналт шалгалтыг зөвхөн цагдаагийн алба хаагчид биш холбогдох газрын ажилчид мөн иргэдийн тусламжтайгаар байнгын хяналт шалгалтын ажил өдөр бүр хийгдэж байна.

Энэ талаар бид Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад:Тэрээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс нийслэлийн захирагчийн А/223 тоот захирамжийн биелэлтийг шалгах зорилгоор нийт таван чиглэлд 20 орчим албан хаагчид ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд БЗД-ийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг MANZ гэх газар цаг хэтрүүлэн ажиллаж 30 орчим хүнд үйлчилж байсныг илрүүллээ.

Хэдийгээр тус газрын зохион байгуулагч ашгийн бус зорилгоор найз нөхдийн хүрээнд баяр тэмдэглэж байсан гэж тайлбарласан боловч энэ нь нийслэлийн ЗАсаг даргын захирамжийг зөрчсөн хэрэг. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу хууль тогтоомж, захирамж зөрчсөн байгууллага ААН-үүдийн үйл ажиллагааг бүр мөсөн хаах чиглэлтэй байгаа. Тиймээс нийт ААН-үүдэд хуулийн хүрээнд ажиллахыг уриалж байна.

Мөн бусдын болон өөрсдийн амь нас, эрүүл мэндийг бодолцож үзэхийг хүсч байна. Үүнд та бүхний оролцоо маш чухал. Өнөөдрийн ашгийг бус ирээдүйн сайхны төлөө хамтдаа хүчээ нэгтгэхийг хүсье гэлээ.

18-20 НАСНЫ ЗАЛУУС ШУУДАЙТАЙ ҮНСЭНД АРХИ, ПИВО НУУН ЗАРЖ БАЙХЫГ ИЛРҮҮЛЭВ

Шалгалтын ажиллагаа явагдаж байх зуур Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТАЗ” дэлгүүрийн ойр орчимд иргэд архи согтууруулах ундааг гар дээрээс худалдаалж байсан зөрчил илэрсэн юм.

Хамгийн харамсалтай нь тухайн шагийн архи зарж байсан хүмүүс нь 18-20 насны залуус байсан бөгөөд тэдэнд зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ ноогдуулна.

Тус газарт энэ мэтээр хууль бусаар гар дээрээс согтууруулах ундаа зарах зөрчил гарах бүрт алба хаагчид тухай бүрт нь арга хэмжээ авдаг байсан ч тэдний арга нарийсч гудамжинд хаясан үнстэй шуудайнд архи, пивоо хийн бусдад худалдаалж байхыг илрүүлсэн юм.

 

ИРГЭН Б: МОНГОЛД КОРОНА ГАРААГҮЙ БАЙХАД БИДНИЙГ ИНГЭЖ ХОРИХ НЬ ТААЛАГДАХГҮЙ БАЙНА

Бидний дараагийн очсон газар Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Парис" караоке баар байлаа. Тухайн газар нь цаг хэтрүүлэн ажиллаж байсан бөгөөд үйлчлүүлэгчдийн дунд насанд хүрээгүй хүүхэд байсан юм.

Түүнчлэн тус газрын “V.I.P” өрөөгөөр үйлчлүүлж байсан хэсэг үйлчлүүлэгчид “Монголд коронавирусийн халдвар гараагүй байхад биднийг ингэж боох хэрэггүй. Бид тэгээд ч мөнгөөрөө эд нарыг аваагүй. Найз дээрээ ирээд элдэв асуудал гаргахгүй уугаад л сууж байсан” гэх тайлбарыг өгсөн бөгөөд зарим нь сэтгүүлчдэд бүдүүлэг зан гаргаж ажил сурвалжилга хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байсан юм.

Тийм учраас бид БГД дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэсгийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга цагдаагийн ахмад Б.Дулмаадоржоос тус газарт ямар хариуцлага ноогдуулах талаар тодруулахад: “Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Парис караоке баар гэх газар нь нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчин цаг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулж байсныг манай алба хаагчид илрүүлээд шалгалтын ажиллагаа явагдаж байна. Тухайн газарт Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага ноогдуулах болно” гэлээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

baatar zochin

[103.10.22.35]

2020-03-08 17:32:50

uuj ideh gej tursun yum uu zaluus nertei malnuud. zaawal uwchin orj ireheer haaj horidog yum uu uridchilan sergiilj baina. amia bodson gehed ami gej yu baidgiig medehgui arai denduu uhaanii homsdoltoi yum aa ene ueiin tejeewer malnuud. usa bolon busad oron mun manai uih gishuud geh huwalz nariin yag huseed baigaa malnuud boijij baina arai denduu niigem ger bul eh oron gej yu bdg ymar uneteig ogt medehgui nowshnuud. nom unshij uuriiguu tusgaarlaj 1dal ymar ashigtai uuriiguu hugjuulj boldgiig ene much olgoj baihad erh chuluu yrij ywah yum daa. edgeer malnuudiig sain turuld ni hurdan hurgeg um ma ni bad mi hum

Зочин

[202.9.46.33]

2020-03-08 07:19:39

Энэ балиар орчинд энэндээ таарсан зиндааны архичин гичий ажилгүй тэнүүлчин амьтад л цуглана л даа

irgen

[31.165.215.200]

2020-03-07 20:02:28

hatuu baihgui bol iim bohir gazar, bohir hymyys niigmiin daisan shyy….yasan zavaan haragdaj bainaa bodohoos oi gutmaar, nil bakteri virus tarah nohzol baina shdee!!! ingej amdardag bolood zaluus ni amdralgui yaduu, uls orondooch oorsoddoo ch anhaardaggui niigmiin shaaruud baina

irgen

[31.165.215.200]

2020-03-07 19:56:52

iim zavaan gazruud l gai bolno shyy…dandaa dooguur uhamsartai hymyysiin zugladag gazar baina

Зочин

[203.98.76.60]

2020-03-07 19:17:57

Ууж идэхгүй л бол болохоо байчихсан юм уу манай залуус.Цаана чинь та нарт хийх ажил их бн.Эх орон чинь ядуу бн.Хөдөлмөрлөөч ээ.Суралцаач ээ.

Зочин

[59.153.115.157]

2020-03-07 19:01:07

зөрчлийн хууль л гэх юм шууд зөвшөөрлийг нь цуцлаад хамгийн өндөр торгууль ногдуулах хэрэгтэй

Зочин

[203.91.115.52]

2020-03-07 18:41:37

Юу гэсэн үг үү мөнгө олох хэрэгтэй болохоор хулгайгаар ажиллана гэсэн үг юм уу

z

[192.82.76.218]

2020-03-07 16:40:17

teneg malnuud..