etoim.mn
photos/unnameddggmgjdnltu.jpg

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын болон анги дэвших шалгалт авахгүй гэдгийг хэллээ.  Ингэхдээ сурагчдыг зөвхөн явцын дүнгээр дүгнэнэ гэж мэдээллээ. 

БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг... "ЕБС-ийн 5, 9, 12-р ангийн хүүхдүүдээс улсын шалгалт авахгүй. Дөрөв, тавдугаар сард 2019-2020 оны хичээлийн хоцрогдлыг арилгаж жигд мэдлэгтэй төгсгөх тал дээр анхаар ажиллана. ЭЕШ зурагдугаар сарын 8-11-нд явагдана. Энэ жил заавал үзэх судлагдахуунаар авах болно. Өмнө жилүүдэд сонгож үзэх болон заавал үзэх судлагдахуун байсан. Сурагчид багш нартайгаа холбогдож, уулзаж шалгалтад бэлдэх байдал хомс байгаа учир ийнхүү шийдвэрлэсэн. Гэхдээ наана нь монгол хэлний шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд заавал өгнө."  гэсэн юм.

Хөл хорио тогтоосон энэ хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагааг теле байдлаар зохион байгуулж байгаа юм. Теле хичээл зааж буй багш нар шинэ орчин нөхцөлд шинэлэг байдлаар хичээлээ зааж байгаа нь олон талын туршлага болж байгааг онцоллоо. Мөн багш бүр өөр хоорондоо туршлагаа хуваалцан алдаа оноогоо ярилцаж байгаа учраас теле хичээл маш амжилттай үргэлжилж байгаа гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх