Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5e608bbed215e.jpeg

Хот, хоорондын буюу орон нутгийн суудлын галт тэрэг 3 дугаар сарын 3-наас эхлэн орон нутгийн бүх чиглэлд цагийн хуваарийн дагуу зорчиж байна. 

Тиймээс Монгол-ОХУ-ын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг "COVID-19" халдвараас урьдчилсан сэргийлэх үүднээс төмөр замын тээврээр зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг сахин ажиллаж байна. 

Тодруулбал, зорчигчдын халууныг 2 тутамд хэмжин үзэж, тандан судалгааны асуумжийг зорчигч нэг бүрээс авч байна. Орон нутгийн чиглэлийн нэг галт тэрэг гэхэд дунджаар 7 цагийн турш зорчдог. Тиймээс аяллын хугацаанд Төмөр замын эмнэлгээс лабораторийн эмч, сувилагч 3-5 хүн нар томилогдон ажиллаж зорчигчдын бие, эрүүл мэндийг тогтмол үзэж байна.

Харин урд хөрш БНХАУ руу зорчих Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлийн 22/21-р галт тэрэг, Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатарын 34/33-р галт тэрэг, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн 24/23-р галт тэрэгний хөдөлгөөн, аяллыг цуцалсан хэвээр байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх