Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/88180754_602590203922377_9212896031799246848_n.jpg

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын талаарх мэдээллэж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Өнөөдрийн байдлаар 79 улсад коронавирусийн халдвар гарч, БНХАУ, БНСУ, Итали, Иранд зэрэг орнуудад халдвар голомтлон тархаж, гурван улсад халдварын анхны тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Мөн БНСУ-ын Дэгү хотод халдвар ихээр бүртгэгдэж байгаа сүмээс гадна балетын сургалтын төвд халдвар гарснаас үүдсэн бөгөөд Японд урлагийн тоглолт үзсэн 15 хүнээс халдвар илэрснийг мэдээлсэн.

Түүнчлэн ДЭМБ-аас COVID-19 нь томууг бодвол өвчлөл, нас баралтаараа өндөр байгаа  бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч хүнд COVID-19-н  халдварын эсрэг дархлаа тогтоогүй байгааг онцлон мэдээлж байна" гэлээ. 

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Японд улсад өчигдөр шинээр 30 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тус улс лабораторийн шинжилгээгээ түргэвчлэх, шинэ эм гаргаж авахад онцгой анхааран хүчин чармайлт гарган ажиллаж байгаа талаар ДЭМБ-аас мэдээллэсэн байна.

Мөн "Diamond Princess" хөлөг онгоцон дээрх олон хүн халдвар авсныг та бүхэн мэдэж байгаа. Түүнтэй төсөөтэйгээр АНУ-ын баруун эрэгт “Grand Princess” далайн аяллын хөлөг онгоцонд  халдвар гарсан байж болзошгүй мэдээлэл гарсан байна. Тухайлбал хөлөг онгоцонд 2,500 зорчигч аялж байгаа бөгөөд аяллын эцсийн хүрэх газар нь Мексик улс байсан боловч халдварын сэжигтэй тохиолдол гарсан учраас аяллаа цааш үргэлжлүүлэхгүйгээр Санфранциско боомтод эргэж ирж байгаа.

Тухайн хөлөг онцгоцны зарим ажилчид болон зарим зорчигчдын дунд халдварын шинж тэмдэг илэрсэн учраас хөлөг онгоцыг боомтод ирэхээс нь өмнө АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвийнхөн очиж шинжилгээ хийж байгаа юм байна. Мөн Калифорни муж улсын захирагчийн шийдвэрээр онц байдал зарласан ба одоогийн байдлаар нэг нас баралт бүртгэгдсэн. АНУ-ын 14 мужид 158 тохиолдол бүртгэгдсэн байна.  

Европ тивд Итали улсын хувьд халдварыг тогтоох зорилгоор бүх боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 15-ныг хүртэл зогсоох шийдвэр гарсан. Уг шийдьэрийн талаар тус улсын сайд болон эрүүл мэндийн сайд мэдээлэл хийсэн. 

Ойрх дорнодод халдвар эрчимтэй тархаж байгаа. Иран улсын хувьд нийт 300 мянга гаруй эрүүл мэндийн ажилчдыг халдварыг эсрэг дайчлан ажиллуулж байгаа бөгөөд нэмэлтээр  ДЭМБ-ын тусламжийг авч ажиллаж байгаа талаар мэдэгдсэн гэх мэдээлэл байна" гэлээ. 

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:  "Өнөөдөр өглөө Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор 27 зорчигч ирснээс нэг зорчигчийг Багабаяны амралтын газарт ажиглалтад авсан байна. Туркиш эйрлайнсын нислэгээр 230 зорчигч ирсэн байгаа. Тэднээс Итали улсад зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлахаар хүргүүлсэн байна.

Өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн 07:15 цагийн онгоцноос нэг гэр бүлийн гурван хүн Итали улсаар дамжин зорчин түүхээ мэдээлэлгүй ирснийг хууль, хяналтын байгууллагаар илрүүлсэн. 

Тухайн зорчигчид хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас гарч Женев-Милан-Женев-Франц гэсэн маршрутаар зорчоод Москвагаар дамжиж ирсэн болохыг тогтоосон бөгөөд нэг иргэн ирсэн даруйдаа ажилдаа очсон байна. Тиймээс ажлын газрынх нь болон бусад холбогдох байгууллагын камерыг шүүж тандалт судалгаа хийсэн. Энэ нь иргэний зүгээс маш хариуцлагагүй үйлдэл бөгөөд цаг үе хэцүү байгаа одоо цагт иргэн бүр хариуцлагатай байх хэрэгтэйг хэлмээр байна.

Нэгдүгээр сарын 9-ний өдрөөс нщхойш нийт 532 тохиолдлыг ажиглалтанд авсан. Өнөөдрийн байдлаар өглөөний мэдээлэл ороогүйгээр  469 тохиолдлыг тусгаарлан хяналтад аваад байгаа. Өссөн дүнгээр нийт сэжигтэй тохиолдол гэж үзэн 255 тохиолдлоос шинжилгээ авсан.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа" гэлээ. 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй. Үүний хүрээнд ажиллаж байна. Төр засгаас авч хэрэгжүүлж буй ажилд зарим иргэний хариуцлагагүй, хууль тогтоомжоо сахиж хэрэгжүүлдэггүй байдлаас болж зөрчлүүд гарч байна. Тухайлбал: 

"Бага баян" амралтад тусгаарлагдсан Хөвсгөл аймгийн харьяат иргэн "Б" өөрийгөө эмнэлэгийн ажилтан гээд бусдыгаа эндээс гаръя гэж өдөөн турхирсан хэрэг гарсан. 

Мөн Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа нэг иргэн ачаа тээшиндээ авч ирсэн согтууруулах ундааг уух гэж оролдсон. Бусдад саванд хийж тараах гэж оролдсон ба зарим өрөөний хаалга үүдийг татсан зөрчил гаргасан.

Үүнээс гадна ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэдээс гаръя гэж дураараа авирласан бол Налайхын нэг хүн онгоцноос буугаад зугтаах гэсэн оролдлого гаргасан.

Монгол Улс хэдийгээр олон талын эрх чөлөөтэй орон боловч хүний амь нас, эрүүл мэндийн төлөө тавигдаж байгаа шаардлагыг ёсчлон биелүүлэх нь иргэн бүрийн үүрэг. Энэ үүргээ биелүүлээгүй хүнтэй хариуцлага тооцож эрүүгийн хууль, зөрчлийн хуулиар арга хэмжээнүүдийг авна.

Түүнчлэн бид тусгаарлагдсан иргэдийн гаргаж байгаа зөрчлүүдийг баримтжуулах ажлыг явуулж байгаа бөгөөд дэглэмийн тодорхой хугацаа дуусаад шинжилгээ нь сөрөг гарсан үед бүгдтэй нь хатуу хариуцлага тооцно гэдгийг анхааруулж байна. Мөн эдгээр үйлдлүүдээ таслан зогсоохгүй ямар нэгэн байдлаар эсэргүүцээд байгаа хүмүүсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлах болно" гэлээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнтуяа

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх