etoim.mn
photos/_111140024_mediaitem111140021.jpg

Хятад улсын Ухань хотоос эхлэлтэй коронавирусийн халдвар өдгөө дэлхийн 76 оронд тархаж 3000 гаруй хүний амь насыг авч одоод байна.

Европын орнуудаас коронавирусийн халдвар Итали улсад хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байгаа учраас тус улсын Засгийн газраас халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор бүх сургуулийн сургалтыг өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш зогсоохоор болсон талаар мэдэгджээ.

Зөвхөн сургуулиудын үйл ажиллагааг зогсоохоос гадна спортын тэмцээнүүдийг нэг сарын турш олон нийтэд хаалттай байдлаар зохион байгуулахаар болсон байна. 

Одоогийн байдлаар Италин  20 мужийн 19-т нь коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд коронавирусээр халдварласан хүний тоо 3000 давж, нийт 107 хүн нас барсан талаар тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. 

Өнгөрсөн оны сүүлээр Хятад улсад дэгдэж эхэлсэн коронавирус дэлхий даяар нийт  93095 хүнд халдварлаж, халдварын улмаас 3202 хүн нас барсан байна. Харин 50819 бүрэн эдгэрсэн бөгөөд одоогоор манай улсад тус халвар илрээгүй байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: BBC.COM

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх