Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/coronavirus.jpg

БНСУ-ын вирус судалгааны баг коронавурисийг эсэргүүцэх чадвар бүхий эсрэг биетийг олж илрүүлсэн байна. БНСУ-ын Химийн Хүрээлэнгийн Вирус судлалын судалгааны багаас SARS вирусыг саармагжуулагч хоёр ширхэг эсрэг биет, MERS вирусийг саармагжуулагч нэг ширхэг эсрэг биетийг "Ковид-19"-ийн өргөст уурагт нийлүүлж болно гэж зарлалаа.

Өргөст уураг гэдэг нь "ковид-19" вирусийг хүний эсэд нэвтрүүлж өгдөг уургийг хэлэх ба судалгааны баг нь генийн шинжилгээний тусламжтайгаар энэ өргөст уурагт холбож болох эсрэг биетийг олж тогтоосон гэж мэдэгдсэн байна.

Дэлхийн биологи судлалын салбарт bioRxiv-ээр танилцуулагдсан энэхүү судалгааны үр дүн нь корона19-ийн эмчилгээнд хэрэглэх эсрэг биет болон вакцины хөгжилд хэрэг болно гэж найдаж байна.

Вирус судлалын баг нь Өвчний хяналтын төв газраас корона19 вирусын эсийн хуваагдлыг авч хурдан үржүүлээд корона19 вирусын RNA-г тогтоосон гэнэ.

Тус судалгааны баг нь үүнийгээ ашиглан корона19 вирусыг эмчлэх арга технологи болон вакциныг бий болгоход хүчээ дайчлан ажиллаж байгаа юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх