etoim.mn
photos/AkzfhqjmUqLK3UzAyEcrMT.jpg

Хятадын Өвчлөлийн хяналт, урьдчилан сэргийлэх төвийн статистик коронавирусын өвчлөлийн 72314 тохиолдол дээр үндэслэн COVID-19-т бараг өртдөггүй насыг нэрлэв.

Вирус судлаачид эх газрын Хятадад 70 мянга гаруй тохиолдол бүртгэгдэхэд 2020 оны хоёрдугаар сарын 11-нээс өмнө хүүхэд, өсвөр насныхан бараг өртөөгүй гэж мэдээлжээ. Тэдний дунд халдварын тохиолдол нэг хүрэхгүй хувийг эзэлж байлаа.

Энэ нь залуу бие махбод дархлаа хүчтэй, вируст тэсвэртэй, архаг хууч өвчингүй, эцэг эхийн халамж анхаарал сайн, цэцэрлэг, сургуулийг хамгийн түрүүнд хаасантай холбоотой гэж тайлбарлаж байна.

“Энэ мэдээллээс үзэхэд коронавирус хүүхдүүдэд илүү аюулгүй 0-10, мөн 10-19 насны ангиллаас авч үзэхэд нийт тохиолдлын 1% л болж байна” гэж тэмдэглэжээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх