Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Б.Батзориг.jpg

УИХ-ын гишүүн Б.Батзориг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 18-нд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс тэдэнд холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаж байсан юм.

Тэгвэл Б.Батзориг нарт холбогдох хэргийг прокуророос 2020 оны хоёрдугаар сарын 28-нд шүүх рүү шилжүүлсэн гэж  эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Б.Батзоригтой хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал асан С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн өмнө нь дээрх шүүхэд хүргүүлж байсан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх