etoim.mn
photos/b17788a4e94545759754fa3e05c04d75.webp

Солонгосын соёл урлагийн сайтууд энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх уран бүтээлчдийн нэрсийг гаргажээ. 

Гуравдугаар сарын 1

APRIL хамтлагийн гишүүг Наын болон Жинсол нарын хамтрал болох “Matter of Time” синглээ танилцуулна.

Гуравдугаар сарын 2

BTOB хамтлагийн гишүүн Юүк Сонжэ  “YOOK O’clock” соло цомгоо танилцуулна.

Гуравдугаар сарын 4

VIINI (Квон Хюн Бин ) “Moon & Butterfly” синглээ танилцуулна. Түүний синглд орсон уран бүтээлүүдэд  AKMU- И Сү Хён, Блү, болон VIXX - Рави нар хамтарчээ.

Жон Пак өөрийн шинэхэн дижитал синглээ танилцуулахаар болжээ.

Гуравдугаар сарын 5

Еэзи энэ өдөр  “Home” хэмээх синглээ танилцуулахаар болжээ. 

Гуравдугаар сарын 6

NCT 127 тэдний “Neo Zone” гэх бүрэн хэмжээний цомогт багтсан “Kick It” дууг танилцуулахаар болсоноо мэдэгджээ.

AleXa өөрийн анхны эргэн ирэлтээ “Do or Die” дуугаар хийх гэж байгаагаа мэдэгсэн байна.

Гуравдугаар сарын 9

ITZY хамтлаг энэ өдөр  “IT’z Me” мини альбумд орсон “WANNABE”-г танилцуулна.

VICTON хамтлаг мөн энэ өдөр өөрсдийн “Continuous” цомогт орсон “Howling” дууг танилцуулахаар төлөвлөжээ.  

Гуравдугаар сарын 10

MADTOWN хамтлагийн гишүүн асан И Жион буюу И Ү шинэхэн уран бүтээлээ танилцуулна хэмээн мэдэгджээ. Мөн түүний шинэ уран бүтээлийг жүжигчин И Еи Кюүн чимжээ.

Гуравдугаар сарын 18

Шинээр байгуулагдаж байгаа "TOO" хамтлаг “World Klass”-аар дамжуулан өөрсдийн дебүтийг хийхээр болжээ. 

Гуравдугаар сарын 26

H&D (И Хан Гюүл болон Нам Ду Хён) өөрсдийн анхны мини альбумаа энэ өдөр танилцуулахаар болсоноо мэдэгджээ. 

Дээрх уран бүтээлчдээс гадна SHINee хамтлагийн гишүүн Тэмин, WINNER хамтлаг болон EXO- Сухо нар өдөр нь тодорхойгүй байгаа ч  энэ сард өөрсдийн шинэ уран бүтээлээ танилцуулна хэмээн мэдэгдсэн. Тэдгээрээс EXO- Сухо анхны соло уран бүтээлийг танилцуулах гэж байгаа нь ихээхэн хүлээлт үүсгээд байгаа юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: allkpop.com

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх