etoim.mn
photos/sumo-wrestlers-tournament-Japan-Fukuoka-2010-900x570.jpg

Шинэ коронавирусийн халдвараас шалтгаалан ирэх амралтын өдрүүдэд нээлтээ хийх Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башёг анх удаа үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсноо Японы сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү мэдэгдлээ.

Хаврын тэмцээнийг зөвхөн NHK сувгаар дамжуулах бөгөөд аль нэг бөхөөс коронавирусийн халдвар илэрвэл тэмцээнийг шууд зогсоохоор болжээ. Өөрөөр хэлбэл сүмо бөхчүүд анх удаа фэнүүдгүйгээр хоосон танхимд барилдах болж байна.

Осака хотод болсон Японы сүмогийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд уг тэмцээний тасалбар бүрэн зарагдаад байжээ.

Нийт 7000 гаруй үзэгч тус тэмцээнийг үзэхээр тасалбар авсан бөгөөд Японы сүмо бөхийн холбооноос “Бид халдварын тархалтыг зогсоохын тулд ийм шийдвэр гаргасан тул та бүхнийг ойлгохыг хүсэж байна” гэжээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх