Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d42fa877fc662be578855a48def0bc2d.jpg

   Дэлхийн улс оронд ихээр тархаж байгаа шинэ төрлийн Кроновирус буюу ковид-19-с  урьдчилан сэргийлэх чиглэлээр төр болон эрүүл мэндийн яам Улсын онцгой комиссоос цөөнгүй арга хэмжээ авч байгаа билээ. Тэдний нэг нь нийслэлээс гарах найман шалган нэвтрүүлэх постонд цагдаагийн байгууллага болон мэргэжилийн хяналтын байгууллага, онцгой байдлын алба, эмнэлгийн байгууллагууд хамтран уртасгасан цагаар цаг уурын нөхцөл байдлыг үл харгалзан үүрэг гүйцэтгэж байгаа.

Хэдийгээр иргэд энэхүү санаачлагыг нааштайгаар хүлээн авсан боловч сар шинийн баяр дуусч ажил эхэлж байгаатай холбогдуулан хотоос гарсан иргэд хотруу буцаж орох зорилгоор товчоодуудад дугаарлан зогсч алба хаагчдад багаггүй хүндрэл учруулж байгаа юм. Тиймээс бид энэ талаар Сонино хайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч дэслэгч Г.Далайжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

- Шалган нэвтрүүлэх товчоогоор өдөрт хэдэн автомашин болон иргэн нэвтэрч байгаа вэ?

- Сар шинийн баяр дуусч байгаатай холбогдуулан иргэд хотруу орох гээд дугаарлах болсон. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу бид шаардлагатай тохиолдолд л хот руу тээврийн хэрэгсэл болон иргэдийг нэвтрүүлж байгаа. Ерөнхийдөө өдөрт багадаа тавиад тээврийн хэрэгсэл, ер гаран зорчигч нарт зөвлөгөө өгч биеийн байдлыг шалган буцааж байна.

- Шаардлагатай тохиолдол гэдэг нь чухам юу юм бол?

- Шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч байгаа иргэдийн хүндэтгэн үзэх шалтааныг харгалзан үзэж тэдний эрүүл мэндийн байдлыг нь шалгасаны дараа хотруу оруулж байгаа. Үүнд илт илэрхий байдлаар гэмтсэн, төрөх гээд ирж байгаа болон буяны ажилтай эмнэлгийн 13-а маягттай иргэдийн нотломжийг шалгаж оруулж байгаа. Үүнээс өөр тохиолдолд хотруу нэвтрэхгүй болохыг иргэдэд тайллбарлан буцааж байгаа.

- Иргэд хулгайн замаар зорчих тохиолдол хэр их бүртгэдсэн бэ?

- Улаанбаатар хотоос гарч болох бүхий л замуудад цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж байгаа. Гэвч зам хаасантай холбогдуулан иргэд жолооч нар хулгайн замаар зорчиж байгаа асуудал мэр сэр гарч байна. Ялангуяа иргэдийн дунд хотруу автомашин оруулахгүй харин явган зорчигчдыг оруулж болно гэсэн ташаа ойлголт байна. Тиймээс машинаа постны цаана үлдээгээд өөрөө хотруу орохыг шаардах эсвэл замын машинд дайгдан ирээд хотруу орохыг завдаж байна. Бид иргэн хүний амь насыг хамгаалах зорилгоор ажиллаж байгаа болохоос биш автомашиныг хамгаалах гэж ажиллаагүй шүү дээ. Тиймээс батлагдаагүй замаар зорчиж өөрийн болон хамт яваа зорчигчийг эрсдэлд оруулахгүй байхыг нийт жолооч болон иргэдээс хүсч байна. Наанадаж таны эрүүл мэнд цаашилбал та бүхний амь настай холбоотой асуудал учраас хайнга хандахгүй байхыг хүсье. 

- Баярлалаа.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх