Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/chinesecalendar.jpg

Хулгана 

          Чи хэн бэ? Домогт өгүүлснээр Будда амьтдын ертөнцийн бүх амьтныг цуглуулахад хулгана хамгийн түрүүнд ирсэн байдаг. Энэ ч утгаараа хулгана жилтэн бүгдийг манлайлах чадвартай, хүчирхэг нэгэн юм. Ян темперамент давамгайлсан учир энерги ихтэй, эрч хүчтэй, өөдрөг хүмүүс байдаг. Хулгана жилтэн ухаалаг, хайр татам, илэн далангүй нэгэн. Зөн совин нь маш хүчтэй. Энэ нь хүссэнээ өөрийн болгож чаддаг нэгэн гэдгийг илэрхийлнэ.         Чи ямар чадвартай хүн бэ? Хятадад хулгана жилд төрсөн хүмүүсийг азын сахиус гэж итгэдэг. Тиймээс чи бүгдэд аз авчирна. Хулгана жилтэн сэтгэх чадвар сайтай, хэдхэн минутын дотор л асуудлыг шийдвэрлэж чаддаг. Хүмүүс чиний чадварыг гайхан биширдэг. Оюуны чадвар чинь чамайг 2020 онд амжилт бүтээл, аз хийморьтой байх эсэхийг шийднэ.        Чи хэнтэй илүү сайн зохицох вэ? Хэрвээ хэн нэгэнтэй учирмаар байвал луу жилтнээс өөрийг харах хэрэггүй. Гэхдээ үхэр жилтэн чамд сайхан харилцааг өгнө. Бич жилтэн чиний амьдралд сэтгэл хөдлөл, шинэ эхлэлийг авчирна. Харин хулгана жилтэнтэйгээ хүсэл тэмүүлэлтэй, харилцан нэгнээ хүндэтгэж биширсэн харилцааг үүсгэнэ. 2020 он чамд юу авчрах вэ?       Бүтээмжтэй жил  2020 онд чамд маш том зүйлүүд тохионо. Гэвч чи өөрөө тэдгээрийг бодит болгох хүн. Олны өмнө гарах хүн нь ч чи өөрөө байна. Хулгана жилтэн 12 жилтний аль алинд нь хүчтэй нөлөө үзүүлж чаддаг нэгэн. Сэтгэл хөдлөл ихтэй, шинэ эхлэлийн жил байна. Чи тохиох боломж бүрийг алдалгүй барьж авч ашиглах хэрэгтэй хэрэгтэй. Жилийн эхээр олж авах хөрөнгө чинээг чамлах хэрэггүй. Санхүүгийн тогтвортой ирээдүй ирж яваа гэдэгт чи итгэ. Гэр бүл чинь чиний амжилтын үндэс байна. Тиймээс хайртай хүмүүстээ цаг гаргаж тэднийгээ хайраар битгий дутаагаарай.         Хавар - 2020.02.04 - 2020.05.04 - Өөрийгөө хөгжүүлж олон ололт амжилтыг бүтээнэ. Богино боловч сонирхолтой болж өнгөрнө. Өөрийгөө бүгдээс шилдэг нь гэдгийг мэдрэхийг хүсвэл төдий чинээ хөдөлмөрлөх хэрэгтэй. Аливааг өөрөө шийдвэрлэхээсээ өмнө ахмад хүний зөвлөгөөг сонсож шийдвэртээ тусгавал сайн. Бар жилтэй найз нарынхаа ачаар аливаад идэвхтэй байна. Гуравдугаар сар харьцангуй тайван сар байна. Гэхдээ энэ нь чамайг хойш суу гэсэн үг биш. Дөрөвдүгээр сард сошиал харилцаа идэвхжиж эхэлнэ. Хайртай хүмүүстэйгээ холбогдож шинэ найз нөхөдтэй болоход тохиромжтой үе байна.         Зун - 2020.05.05 - 2020.08.06 - Хэрвээ амжилтад хүрье гэвэл зөв тоглох хэрэгтэй. Ололт амжилт шигээ алдаа мадаг ч олонтой байна. Бодол, хандлага, үйлдлээ өөрчилснөөр амжилт чамайг дагах болно. Санхүүгийн хувьд чи ийм сайн байж үзсэн нь ховор. Тиймээс ухамсартай хандаж мөнгөө үр ашиггүй зүйлд зарцуулахгүй байсан дээр. Чөлөөт цагаа ирээдүйдээ юу бүтээх хэрэгтэй вэ гэдгээ эргэцүүлэхэд зориулах нь ухаалаг алхам болно. Тав, зургаадугаар сард шинэ харилцаа эхлүүлэх магадлалтай. Долоодугаар сарыг гэр бүлдээ зориулаарай.           Намар - 2020.08.07 - 2020.11.06 - Өөрийгөө батлан харуулах цаг иржээ. Гэр бүлийнхэнтэйгээ хамт амарч, аялахаас илүү сайхан зүйл амьдралд үгүй. Чиний тэдэнтэйгээ өнгөрүүлэх цаг харилцааг бэхжүүлэх болно. Есдүгээр сард чамайг чиглэх ирэх бэрхшээл олон, тэдгээрийг даван туулах чадвар, хүчийг ч чи тэднээсээ олж авна. Төвлөрөх амаргүй байх ч хэмнэлээ эргэн олж авч чадсанаар өөрийн амжилтад хүрэх магадлалыг нэмэгдүүлэх болно. Хайрцагнаасаа гарч сэтгэж чадвал өөрийн үнэ цэнийг харуулах боломж хангалттай бий.          Өвөл - 2020.11.07 - 2021.02.03 - Чамд амьдралд талархах шалтгаан олон бий. Хэрвээ хайраа хайж байгаа бол 11 сард учрах магадлал өндөр. Өдөр тутмын амьдралдаа тодорхой өөрчлөлт хийх ч хайрыг чи мөнхөд хайсаар л явна. Хайр чамайг чиглэн ирнэ, харин чи түүнийгээ таньж мэдрэх хэрэгтэй. Өрсөлдөх чадвар 11, 12-р сард өндөр байна. Өөрийгөө хөгжүүлж амжилт гаргах магадлал ч өндөр. Нэгдүгээр сард өнгөрсөн жилээ эргэн харж ирэх жилээ төлөвлөөрэй. Бүтээмжтэй сайхан 12 сарыг өнгөрүүлсэн гэдэг нь харагдана.

 

Үхэр

Чи хэн бэ? Домогт өгүүлснээр Будда амьтдын ертөнцийн бүх амьтныг цуглуулахад хулгана хамгийн түрүүнд ирсэн бол араас нь үхэр ирсэн байдаг. Энэ нь үхэр жилтэн хулгана жилтэнтэй хамтарч, бүтээмжтэй ажиллаж чадна гэдгийг илэрхийлнэ. Үхэр жилтэн бүтээлч, тэвчээртэй нэгэн байдаг. Юу юунаас илүү үнэнч шударга байдлыг үнэлдэг. Зарим талаараа аливааг хүндээр хүлээж авдаг, дотогшоогоо чиглэсэн байх нь бий. Гэвч үүнийгээ ажил хэргийн хувьд засах чадвартай нэгэн. Чи ямар чадвартай хүн бэ? Чамд олон хүний өөрийн болгохыг хүсдэг чадвар байдаг. Чи аливааг өөрийнхөөрөө хийдэг нэгэн. Бусдын илүү үгийг огтхон ч тоодоггүй. Чамайг араар чинь муулж байгаа хүмүүсийг ч үл тоодог. Өөртөө итгэх итгэлээс чинь гадна эх дэлхий чамайг ивээдэг. Фермийн аж ахуй эрхлэх эсвэл цэцэгчин болох талаар бодож байсан уу? Байгаль дэлхийгээсээ чи эрч хүчийг олж авдаг. Чи хэнтэй илүү сайн зохицох вэ? Үхэр жилтэн гахай жилтэнтэй эрч хүчтэй, ололт амжилттай харилцааг үүсгэж чадна. Ялангуяа мөнгө, санхүүгийн харилцаанд илүү аз хийморьтой байна. Бич жилтэнтэй эхлүүлэх амьдрал инээд хөөртэй, хайртай хүмүүсээ халамж хайраар дутаахгүй үргэлжилнэ. Тахиа жилтэнтэй хайр ундарна. Гэхдээ чиний сэтгэл могой жилтэнд илүү татагдах хандлагатай. 2020 он чамд юу авчрах вэ? Карьерт амжилт авчрах жил  Үхэр жилтэй хүмүүсийг сайхан жил хүлээж байна. Чамд өөрийн хэн гэдгийг харуулах боломж хангалттай тохионо. Ирээдүй чамд юу авчрахыг хүлээх биш харин түүн рүү өөрөө зүтгэх хэрэгтэй. Чиглэн ирэх боломж болгоныг алдалгүй ашиглаарай. Элдвийг эргэцүүлж өөрийгөө шаналгах хэрэггүй. Бодсоноо хэрэгжүүл, үр дүнг нь чи өөрөө харах болно. Мөнгөө хөрөнгө оруулах эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зориулаарай. Өөрийгөө нээ, чаддаг юмаа хий, шаргуу хөдөлмөрлөх жил байна. Хавар - 2020.02.04 - 2020.05.04 - Бүтээмж өндөр байна. Өөрийгөө чөлөөлж нийгмээ манлайлах цаг иржээ. Идэвх санаачилгатай байж зорьсондоо хүрэхээр хичээнгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Гүйцэтгэх ажлын чинь үнэлгээ, бүтээмж нэмэгдэж хамт олондоо нөлөөлж чадаж байгаагаа чи мэдэрнэ. Гурав, дөрөвдүгээр сар тааламжтай үргэлжилнэ. Амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийж өөрийгөө нээх үе тохионо. Зүрх сэтгэлийн асуудал ч тогтвортой үргэлжилнэ. Чиний хайртай хүндээ тавих халамж хайрыг хайрт чинь талархан хүлээж авах болно. Зун - 2020.05.05 - 2020.08.06 - Хүчин чармайлт гаргаж өөрчлөлт хий. Чи шаргуу хөдөлмөрлөж хүмүүст ч чадахаараа тусалдаг. Гэхдээ чамайг ашиглаад байгаа юм шиг санагдах вий. Нэг алхам ухарч өөрчлөлт хийх хэрэгтэй эсэхээ эргэн хараарай. Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэх нь амьдрах идэвхэд нөлөөлж бүтээмжийг чинь нэмэгдүүлнэ. Хайр сэтгэлийн харилцаа ч гүнзгийрнэ. Гэхдээ хэтэрхий их хардаж өмчлөх харилцаанаас сэргийлээрэй. Хэрүүл маргаан хийхээсээ өмнө аливааг хэдэнтээ эргэцүүлж бодох хэрэгтэй. Намар - 2020.08.07 - 2020.11.06 - Амьдралыг харах өнцгөө өөрчил. Тэнцвэрээ хадгалах нь чамд амрах, бүтээмжтэй ажиллах боломжийг өгнө. Нэг алхам ухрах нь чамд аливааг эргэцүүлэх цаг, орон зайг өгнө. Чиний хийсвэр төсөөлөл хүчтэй байна. Наймдугаар сард хайртай хүмүүстэйгээ чанартай цагийг өнгөрүүлэхийг хичээгээрэй. Хайр сэтгэл харилцаа ч идэвхтэй үргэлжилнэ. Амьдралдаа сайхан дурсаж бүтээх үгүй нь чиний л сонголтынх байна. Есдүгээр сард хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэх гэж ихээхэн хичээх хандлагатай. Өөрийгөө нээж бүтээ, чиний амьдрал зөвхөн чинийх л байх учиртай. Өвөл - 2020.11.07 - 2021.02.03 - Урамшмаар, маргаангүй сонирхолтой байна. Урт хугацаанд хэрэгжүүлсэн төслөө гүйцээж одоо дуусгах л үлдсэн байна. Карьер бүтээмжтэй явагдана. Тэмдэглэлт өдрүүдийн улирал эхэлсэн нь мөнгө, санхүүдээ анхаарах хэрэгтэйг сануулна. Чи хүчтэй байх хэрэгтэй. Хувь тавилангаа өөрчлөх сонголт өөр хэний ч биш зөвхөн чиний гарт л байдаг. Чи төрөлхийн гэр бүлсэг нэгэн. Хайрладаг бүхнээ хамгаалдаг зантай. Чиний гэрийнхэндээ зориулах хайр жил ирэх тусам чамд урагшлах хүчийг өгөхөөс гадна та нарыг нэгтгэх болно. Хайр сэтгэлийн харилцаа бүтээмжтэй, хүчирхэг байна. Энэ эрчээ алдалгүй үргэлжлүүлсээр л байгаарай.

 

Бар 

Чи хэн бэ? Бар жилтэн эзэн амьтан шигээ удирдан манлайлах, захирангуй хандлагатай хүмүүс байдаг. Бусдыг өөрийнхөөрөө хөдөлгөж, эрхэндээ байлгаж чадах хүчирхэг хүмүүс юм. Чиний үгийн санд аливааг хойш тавина гэдэг ойлголт огтхон ч байхгүй. Бар жилтнийг тодорхойлох үг нь биеэ даасан байдал юм. Гэхдээ тэвчээр үгүйлэгддэг. Аливаад хэтэрхий өөрийнхөөрөө хандсанаар шаардлагагүй эрсдэлийг үүрэх магадлал өндөр. Чи ямар чадвартай хүн бэ? Бар бол сүр жавхлангийн бэлгэдэл юм. Тиймээс чамд өгөгдсөн онцгой чадвар нь бусдыг хамгаалах явдал байна. Гэр бүл, хүүхэд чиний амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйлүүдийн нэг. Бар жилтэн хайртай хүмүүсийнхээ аз жаргалыг өөрийнхөөсөө дээгүүрт тавьдаг. Хүмүүс чамайг азын сахиус ч гэж харах нь бий. Бар зовлон зүдгүүрийг гэтэлгэх хүчтэй. Тиймээс азийн ихэнх оронд барын хөшөөг барилгын үүдэнд байрлуулдаг нь чөтгөрийн сүнс, муу бүхнээс түүнийг хамгаална гэж итгэдэгт оршдог. Чи хэнтэй илүү сайн зохицох вэ? Бар жилтэй чам шиг хүн нууцлаг луу жилтэнтэй ер бусын харилцааг үүсгэж чадна. Та нарын хайр эргэлзээгүй цэцэглэх болно. Нохой жилтэн чиний үнэнч хамтрагч байна. Хэцүү цаг үед чиний үнэнч хамтрагч гэдгээ ч батлан харуулах болно. Харин туулай жилтэнтэй хүсэл тэмүүлэлтэй, хайр дүүрэн харилцааг мэдрэх болно. 2020 он чамд юу авчрах вэ? Хувь тавилангийнхаа эзэн нь байх жил  Шинийг эрэлхийлж нээн, танин мэдэх хүсэл тэмүүлэл өндөр байна. Гадагшаа аялах хүслэн төрнө. Олон шинэ нөхөрлөлийн харилцааг үүсгэнэ. Жилийн төгсгөл гэхэд сошиал харилцаандаа ихэд сэтгэл хангалуун үлдэх болно. Гэхдээ чи сэтгэл хөдлөлдөө анхаарах хэрэгтэй. Карьерт гарах өөрчлөлт чамайг аливаад хүсэл тэмүүлэлтэй хандахыг сануулна. Өөрийгөө эзэмдэж өөрчлөлтийн эзэн нь байгаарай. Өөртөө итгэх итгэл чинь ч хүчирхэг байна. Хүмүүс чамаас өөрийгөө хэрхэн ингэж авч явдгийг мэдэхийг их хүснэ. Хавар - 2020.02.04 - 2020.05.04 - Урам зоригтой, эрч хүчтэй байна. Хийх алхам болгоноосоо чи сэтгэл хөдлөлийг мэдэрнэ. Чиний сэтгэл хөдлөлөөс авах энерги чамайг амжилтад хүрэхэд нөлөөлөх болно. Чи аливаад яаран шийдвэр гаргах хэрэггүй. Мөнгө, санхүүгийн хувьд оруулсан хөрөнгө оруулалт үр ашгаа өгч эхэлнэ. Тэргэл сартай өдөр санхүүгийн асуудал шийдвэрлэхээс татгалзах хэрэгтэй. Хайр сэтгэлийн харилцаанд төдийлөн ахиц гарахгүй. Хайртай хүмүүстээ өөрийгөө зориулж чадахгүй байгаа юм биш, гаргах цаг гаргаж чадахгүй байна. Үүнийгээ өөрчилж тэнцвэртэй хандахыг хичээгээрэй. Зун - 2020.05.05 - 2020.08.06 - Амьд гэдгээ мэдрэх цаг. Чиний мэдрэмж, өөриймсөг хандах хандлага ажил хэрэгт шинэ санааг авчирна. Чи өөрийгөө чөлөөлж эрх чөлөөг эрэлхийлэх хандлагатай. Шинийг танин мэдэж амьдралаа хүссэнээрээ үргэлжлүүлэхийг чи хүснэ. Чамд хүссэнээрээ амьдрах сонголт үргэлж байдаг. Адал явдлыг эрэлхийлэх хандлага долоодугаар сард эргэн ирнэ. Чи шинэ сорилт, бэрхшээлийг үгүйлнэ. Зарчимч хандлага бол чиний амжилтын түлхүүр юм. Хайр сэтгэлийн харилцаа тааламжтай үргэлжилнэ. Чи тоо биш чанар чухал гэдэгт итгэнэ. Намар - 2020.08.07 - 2020.11.06 - Юмс хэтэрхий тайван аясаараа явагдана. Шинийг эрэлхийлж илүү бүтээмжтэй ажиллаж амьдрах цаг ирсэн байна. Шинэ соёл, шинэ хүмүүстэй танилцаж хариуд нь өөрийгөө сэргээ, шинэчил, залуужуул. Өөртөө болон хайртай хүмүүстээ цаг гаргаарай. Амралт чамд урагшлах хүчийг өгнө. Шийдэмгий хандаж хүссэнээ хийж амьдар. Хамт олны харилцаа тааламжтай үргэлжилнэ. Чиний хийх зоримог үйлдэл тэднийг гайхшируулж ч мэднэ. Хийх бүхнээсээ өөртөө итгэх итгэлийг чи олж авна. Чамайг чиглэн ирэх хайр их байна. Боломжийг ашиглаж хайрын харилцаагаа эхлүүлээрэй. Өвөл - 2020.11.07 - 2021.02.03 - Амьдралаас хамгийн сайн сайхныг нь олж авах, хүртэхэд бэлэн бай. Өөдрөг үзэл, аз хийморь, урам зориг гэдэг үг чиний энэ өвлийг тодорхойлно. Чиний өөртөө итгэх итгэл өмнөх улирлаас хүчтэй байна. Ирэх жилээ төлөвлөж эхлээрэй. Хэн ч чиний замд хөндөлсөж чадахгүй гэсэн бодол чамайг эзэмдэнэ. Амьдрал гэдэг адал явдал, түүнд яаран ам гардаггүй юм. Цаг агаар хүйтэн ч ажил хэрэг сайхан үргэлжилнэ. Хайр ч гэсэн чам дээр ирнэ. Гэрийнхэндээ цаг гаргаарай. Чиний тэдэндээ зориулах чанартай цаг амьдралын чинь үнэ цэнийг бүтээх болно.

 

Туулай

Чи хэн бэ? Туулай жилтэн тайван байдлыг эрхэмлэдэг, нийгмийн идэвхтэй, сошиалд хүндлэгддэг хүмүүс байдаг. Юу юунаас илүү тайван, аз жаргалтай амьдралыг хүсдэг болохоор хэрүүл маргаанаас ямар ч үнээр хамаагүй ангид байхыг хичээдэг. Туулай жилтэн амбицтай байх нь бий. Амьдралыг өөрийнхөөрөө туулахыг илүүд үздэг. Хайртай хүмүүстэйгээ хамт байхаас өөр түүнд таалагдах юм ховор. Өөрийгөө ямагт хөгжүүлж өөрөөсөө илүү ихийг хүсэмжилдэг, төгс төгөлдөр рүү тэмүүлэгч нэгэн байдаг. Хайрлуулж байгаагаа мэдрэх нь тэдэнд хүчийг өгдөг. Чи ямар чадвартай хүн бэ? Чамд маш олон хүний атаархдаг чадвар байдаг нь өөрийнхөө онцлогийг тодруулж чаддаг, өөрийгөө гоо үзэсгэлэнтэй авч явч чаддаг чадвар чинь юм. Энэ ч утгаараа чи хамгийн сэтгэл татам жилтэн юм. Чи хэний ч харцыг булаадаг, бусдыг сайн мэддэг, үнэлж ойлгодог нэгэн. Туулай жилтэн хэн нэгний үнэн эсвэл худал ярьж байгаа эсэхийг төвөггүй мэдэж чаддаг, ямар үйлдэл хийх гэж байгааг нь ч мэдэрдэг. Чи аливааг нарийвчилж харах чадвартай. Тэгснээрээ маш чадварлаг мөрдөгч, шинжээч болох чадвартай. Чи хэнтэй илүү сайн зохицох вэ? Нохой жилтэн туулай жилтэнд маш үнэ цэнтэй хүн байна. Итгэж болох хайрынхаа ачаар өөрийнхөө цэцэглэж байгааг чи мэдэрнэ. Бар жилтэн чамд хүсэл тэмүүлэл өгнө. Харин гахай жилтний аз хийморьтой, мэдрэмжтэй байдал чиний 2020 оныг илүү өгөөжтэй жил болгох болно. Хэрвээ сэтгэлийн шархтай хоцормооргүй байвал хэнд хайраа өгөх вэ гэдэгтээ ухаалаг хандаарай. 2020 он чамд юу авчрах вэ? Өөрөөрөө байхад суралцах жил  2020 он чамд юу авчрахыг олж нээх цаг иржээ. Чи эхэндээ өрсөлдөгчдөө ялан дийлэхийг хүснэ. Гэвч урагшлах хамгийн шилдэг арга зам нь бусдыг дагах биш гэдэгт чи маш хурдан суралцана. Чи өөрийн явах замыг өөрөө урлах хэрэгтэй гэдгээ ойлгоно. Туулай жилтэн өөрийн чадвартаа итгэж, эерэг хандлагатай байснаараа өөрийн хүсэж байснаасаа ч өндөрт хүрэх боломжтой. Чи одоо цагтаа амьдарч зүрх сэтгэлийн харилцаанаас юу хүсэж байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Шинэ сорилт, шинэ төсөл чиний харах өнцгийг тэлнэ. Хавар - 2020.02.04 - 2020.05.04 - Тайван хандлага тогтвортой байдлыг авчирна. Хайртай хүмүүсээрээ хүрээлүүлж эхлүүлэх 2020 оныг бүтээмжтэй үргэлжлүүлэх үгүй нь чамаас л хамаарна. Туулай жилтэн хэрэгтэй байгаа хүмүүстээ өөрийгөө бүрэн зориулж чаддаг. Ямар хандлагатай байхаас амьдрал ихээхэн хамаардаг гэдгийг чи ойлгодог. Хайртай хүмүүстээ хангалттай цаг гаргаарай. Хэн нэгэнд хэтэрхий итгэх хэрэггүй. Чамайг хайртай бүхнээс чинь холдуулах эсвэл үнс рүү хөтлөх хүмүүс олон байна. Тэгэхээр харилцаандаа мэдрэмжтэй хандаж зөн совингоо сонсоорой. Зун - 2020.05.05 - 2020.08.06 - Өөрийгөө нэгдүгээрт тавь. Зун болоход юмс амархан болж ирэх юм шиг санагдаж мэднэ. Гэхдээ чи энэ зун өмнөхөөсөө ч илүү ажиллах хэрэгтэй. Зуны улиралд чи ихэвчлэн идэвхгүй байх гээд байдаг. Гэвч уул шиг их үүрэг хариуцлага чамд бий гэдгийг санах хэрэгтэй. Чи цагийг нь тулгаж хөдөлдөг. Үүнийгээ засах хэрэгтэй. Шаргуу хөдөлмөр чинь чамайг шагнах болно. Чөлөөт цагаа өөртөө зориулаарай. Чи хүчин чармайлт гаргаж чадаж байна. Тэгэхээр өөрийгөө хайрлаж эрхлүүлэх цагийг ч гэсэн гаргаж бай. Хайр сэтгэлийн харилцаа бүтээмжтэй үргэлжилнэ. Чи өөрийнхөө чадна гэж бодсоноос ч илүү хүсэл тэмүүлэлтэй байна. Намар - 2020.08.07 - 2020.11.06 - Бүх юм чиний төлөвлөснөөр явагддаггүй. Гэвч бүгдийг өөрийнхөөрөө хийхийн тулд төдий чинээ хичээх хэрэгтэй. Амьдралын хэмнэл удааширч чамайг нэг алхам ухарч зорилгоо эргэн харахыг сануулна. Чи өөртөө цаг гаргаснаараа шинэ харах өнцөг, шинэ хандлагатайгаар эргэн ирнэ. Энэ нь чамайг бүтээмжтэй ажиллаж амьдрахад нөлөөлнө. Ирээдүйдээ өөрийгөө эртнээс бэлтгэж алхам тутамдаа ухаалаг хандах хэрэгтэй. Чи шаргуу ажиллахгүй бол амьдрал чамд өөрөө ажиллах хэрэгтэйг ойлгуулах болно. Өвөл - 2020.11.07 - 2021.02.03 - Амьдрал хурцадмал байдалд шилжинэ. Өвлийн улиралд хайртай хүмүүстэйгээ хамт ил галын дэргэд суух шиг диваажин чамд үгүй. Өвөл чамд дарамттай санагдаж мэднэ, гэвч түүнийг чи өөрөө л өөрчилнө. Чи ямар ч нөхцөл байдлыг өөрчлөх чадвартай. Хүсвэл өмнөхөөсөө ч илүү сэргэг, идэвхтэй байна. Шийдвэр гаргахдаа ч сайн, гаргасан шийдвэр чинь байгаа онох нь олон байна. Хулгана жилийг чи сайнаар төгсгөж чадна. Түүнийг эхлүүлсэн шигээ дуусгах хүч чамд хангалттай бий.

 

Луу

Чи хэн бэ? Луу жилтэн шаргуу хөдөлмөрлөдөг, өөдрөг үзэлтэй хүмүүс байдаг. Ирээдүйд чамд юу хүлээж байгааг байнга эрэлхийлдэг, түүнийгээ ч өөрөө бүтээдэг. Домогт гардаг луу шиг чи бол онцгой нэгэн. Чи ажлаас хойш суух, юмны ард хоцрох дургүй. Хэрвээ ямар нэг юм хийхээр бол түүнийгээ хийсэн шиг л хийх хэрэгтэй гэж үздэг. Үгийн санд чинь ядарч байна гэдэг үг байдаггүй. Луу жилтэн ямар ч орчинд дасан зохицох чадвартай. Чи өөртөө итгэлтэй, өөрийнхөөрөө байхдаа хамгийн төгс нэгэн. Чи ямар чадвартай хүн бэ? Луу жилтэй хүмүүст шар өнгө аз авчирдаг. Шар өнгө нь сүр жавхлан, шавхагдашгүй хүчний илэрхийлэл болдог. Энэ ч утгаараа чи бол биеэ даасан хараат бус, эрх мэдэлтэй, өөртөө итгэлтэй нэгэн. Шар өнгө чамд насан туршийн аз хийморийг бэлгэднэ. Чи аливааг хийж бүтээх тусам өөрийн онцгой чадварыг хөгжүүлсээр, нээсээр, танин мэдсээр байх болно. Чи хэнтэй илүү сайн зохицох вэ? Луу жилтэн бар жилтэнтэй сайн зохицно. Тэдний үүсгэх харилцаа хүсэл тэмүүлэлтэй, биеэ даасан байна. Хулгана жилтэн үнэнч найдвартай байдлаараа чамайг гайхшируулж сайхан хос болж чадна. Бич жилтэн чиний амьдралд сэтгэл хөдлөлийг авчирна, сошиал харилцаа ч идэвхтэй байна. 2020 он чамд юу авчрах вэ? Өөрийгөө хөгжүүлэх боломжийг ашиглах жил  Хулгана жилд чамайг амжилт хүлээж байна. Гэхдээ үүнийг чи өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарласан шаргуу, бүтээлч хөдөлмөрөөрөө олж авах болно. Чиний зорилго бол юу ч тохиолдсон жилийг хамгийн сайхнаар үргэлжлүүлэх явдал юм. Гайхамшгаас өөрийг бүтээх сонголт чамд үгүй. Шинэ эхлэлийн жил тохиох ч өдөр ирэх тусам амжилт хуучин найз шиг чинь чамд ирнэ. Чи л өөрөө хичээж байгаа цагт чиний аз чамаас харихгүй. Өөрөөрөө байх нь чамд хүч өгнө. Хавар - 2020.02.04 - 2020.05.04 - Тайван, логик сэтгэлгээтэй, зөв алхмыг хий. Идэвх санаачилгатай хандаж үргэлжлүүлэх ямар нэг юмыг урам зоригтойгоор эхлүүлэх жил. Чи боломжийг ашиглаж ажил хэрэг, хамт олны харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй. Чи бол амбицтай нэгэн. Бизнесийн хамтрагч нараа зөв сонговол чамайг дараагийн түвшинд хүрэхэд чинь тусална. Туулай жилтэнд тэгтлээ итгэл өгөх хэрэггүй. Учир нь тэдний ихэнх нь чамайг бүтэлгүйтэхийг харахыг хүснэ. Зүрх сэтгэлийн асуудалд хайрттайгаа учрах магадлал өндөр байна. Зун - 2020.05.05 - 2020.08.06 - Ганцаараа явах хэрэггүй, найз нар чинь чиний замыг чиглүүлж тусална. Чи үйлдэл хийхээсээ өмнө боддог нэгэн. Бодолтой хандаж хийсэн үйлийнхээ үр дүнг зургаадугаар сараас хүртэж эхэлнэ. Хулгана эсвэл могой жилтнээр хүрээлүүлбэл амжилттай байна. Тэдний алсыг харах чадвар, зөн мэдрэмж өндөр хөгжсөн ухаалаг хүмүүс юм. Улирлын хэм нэмэгдэхийн хэрээр чи сэтгэл татам болж ирнэ. Хэн нэгэнтэй учрахыг хүсвэл өөртөө итгэж өөрийгөө нээн илэрхийлэх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн тогтмол хийж хооллолтдоо анхаараарай. Намар - 2020.08.07 - 2020.11.06 - Эрч хүчийг мэдэр, өөрийгөө чөлөөл. Тэнцвэрээ хадгалж өөртөө амралт өгөх цаг. Нарны илчийг мэдэр. Хайртай хүмүүстээ өөрийн ямар их хайртайг илэрхийлэхэд нэн тохиромжтой үе. Чиний амьдралд тэдэнтэйгээ өнгөрүүлэх шиг үнэ цэнтэй хором ховор. Өөртөө амралт өгснөөр өөртөө итгэх итгэл, шийдвэр гаргах чадвар өмнөхөөсөө илүү сайжирсныг чи анзаарна. Чи юу өөрчлөх хэрэгтэйгээ мэднэ. Бүгдийг хүссэнээрээ, алхам алхмаар хэрэгжүүлж чадна. Банкны балансаа ч гэсэн хадгалах хэрэгтэйг санаарай. Өвөл - 2020.11.07 - 2021.02.03 - Хайртай хүмүүстээ цаг гарга, өөдөө тэмүүлж өсөн дэвш. Луу жилтэн жилийн төгсгөлд гаргасан амжилтаа тэмдэглэх хэрэгтэй. Чиний сэтгэл санаа тайван, өөрийн хийж бүтээсэн бүхэндээ сэтгэл ханамжтай байна. Хайртай хүмүүстээ ч цаг гаргана. Хэрвээ чи тэнцвэрээ хадгалж чадсан бол инээмсэглэлээс өөрийг мэдрэхгүй. Үхэр жил удахгүй айлчлан ирнэ. Чи шинэ жилд өөр хөрөнгө босгох хэрэгтэй. Шийдвэр гаргах чадвар сайн байна. Чамайг хүссэн амжилтаа гаргаж чадна гэдэгт ч эргэлзэхгүй байна. Итгэл гэдэг чиний урагшлах хүч юм.

 

Могой 

Чи хэн бэ? Могой жилтэн тайван, тэвчээртэй, мөн маш хурц ухаантай нэгэн. Хятадад могой бол амьтдын ертөнцийн хамгийн ухаантай амьтны нэг гэж үздэг. Чиний логик сэтгэлгээ сайн хөгжсөн, алсыг харах чадвартайгаас гадна нэг алхам ухарч бүгдийг өөрөөр харж шийдвэрлэж чаддаг. Чи бол өөрөө өөрийнхөө хувь тавилангийн эзэн нь, маргашгүй сэтгэл татам нэгэн. Могой хүлэгдэх дургүй, эрх чөлөөг хүсэн тэмүүлдэг, түүнийгээ ч олж авч чадна. Түүнийг хүндэтгэж хайрлах хүмүүс ч олон. Чи ямар чадвартай хүн бэ? Домогт өгүүлдгээр могой бол ус, галын бурхдын дайнаас дэлхийг аварсан охин тэнгэр юм. Энэ нь чамайг ядарч цуцашгүй чадвартай нэгэн гэдгийг илэрхийлнэ. Чиний хүмүүст туслахыг хүсэх хүсэлд хязгаар гэж үгүй. Тусалсан хүмүүсийнхээ амьдралын замаа олж чадсаныг харах чамд асар их сэтгэлийн хүчийг өгдөг. Чи хэнтэй илүү сайн зохицох вэ? Чиний хурц хэл, сэргэлэн цовоо байдал, сэтгэх чадвар бич жилтэнтэй төгс хослолыг бүтээнэ. Түүний хошин мэдрэмж чамайг хөглөнө. Тахиа жилтний аливааг гүн бодох чадвар нь чиний зөн совинтой сайхан зохицно. Харин могой жилтэн тайван хандлагатай үхэр жилтэнд ихээхэн татагдана. 2020 он чамд юу авчрах вэ? Хүсэл тэмүүлэлтэй, дүрэлзсэн эрч хүчтэй жил  Үйлдэл, сэтгэл хөдлөл, шинэлэг байдал, нэр хүндийг чи 2020 оноос олж авах болно. Олон ч эргэлт гарна. Тиймээс юу ч тохиолдож болно гэдэгт өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Өөрийн чадвараар хүссэн амьдралаа бүтээхийг зорих үедээ хэн нэгний дэмжлэгийг битгий үгүйсгээрэй. Тэгж чадвал сайхан жилийг үргэлжлүүлэх болно. Чи өөртөө өмнө нь хүсэж байгаагүй цөхөршгүй оролдлогыг хүснэ. Гэвч түүнийгээ чи өөрөө л өөртөө бүтээдэг гэдгийг санаарай. Энэ жилийг чи ганцааараа даван туулахгүй. Найз нар, гэр бүлийнхэн чинь чиний талд байж чамайг дэмжих нь чамайг амжилтад хөтлөх болно. Хавар - 2020.02.04 - 2020.05.04 - Шинийг эхлүүлж амьдралдаа шинэлэг байдлыг авчир. Шинэ хүсэл, шинэ амжилтыг авчрах жил тохионо. Бар, үхэр, луу жилтэн найз нар чинь амьдралаа шинээр зохион байгуулахад чинь онцгой тусална. Чамд хэрэгжүүлэх олон сонирхолтой санаа төрнө. Өнгөрсөн жил эргэлзэж байсан бүхнээ бодитоор хэрэгжүүлэх жил байна. Зүрх сэтгэлийн харилцаа гуравдугаар сард хүсэл тэмүүлэлтэй, дөрөвдүгээр сард сэтгэл татам үргэлжилнэ. Жилийн эхлэл хүчтэй явагдах нь чамайг түүнийг эрч хүчтэй, зоригтой үргэлжлүүлэхэд нөлөөлнө. Чи хулгана жилийг хүчтэй эхлүүлсэн шигээ сайхнаар өнгөрүүлэхийг хүснэ. Мөнгөө сайн хадгалаарай. Зун - 2020.05.05 - 2020.08.06 - Эрч хүч, амбицаар дүүрэн байна. Чи өмнөхөөсөө ч илүү алсыг харах чадвартай, өөрийн юу хийхийг мэдсэн байна. Энэ чанар чинь чамайг илүү бүтээлч байхад нөлөөлнө. Ихэнх хүний бүдэрдэг сорилтыг чи төвөггүй даван туулж чадна. Карьертаа амжилт гаргах магадлал өндөр. Гэхдээ гэрийнхэндээ цаг гаргахаа мартаж болохгүй. Тэд чиний амьдралд ихээхэн хойш тавигдаад байгаа бололтой. Ганц бие хүмүүсийн өөртөө итгэх итгэл нэмэгдсэн байна. Тэгэхээр хэн нэгнийг хайхад тохиромжтой цаг. Намар - 2020.08.07 - 2020.11.06 - Өөртөө амралт өгөх цаг ирсэн байна. Наймдугаар сар сошиал харилцаанд нэн тааламжтай үе байна. Шинэ харилцаа эхлүүлэх магадлал ч өндөр. Есдүгээр сар харьцангуй тайван үргэлжлэх нь чамд аливааг эргэцүүлэх боломжийг өгнө. Шийдвэр гаргаж сонголт хийх чадвар чинь ч сайжирсан байна. Аравдугаар сард чи шударга байдлыг эрэлхийлнэ. Юу зөв бэ гэдгийн төлөө зоригтойгоор зогсож чадах итгэлтэй байснаараа чи илүү олон дэмжигчийг олох болно. Өвөл - 2020.11.07 - 2021.02.03 - Зарим нэг үл ойлголцол гарч ирэх магадлалтай. Арваннэгдүгээр сар илүү хүсэл тэмүүлэлтэй байна. Оройн цаг өдрийн хамгийн дуртай үе чинь байна. Учир нь оройн цагаар төвлөрөхөд илүү амар санагдана. Гэхдээ шөнийн нойрыг нөхөх боломжгүй гэдгийг санаарай. Юмс харагдаж байгаа шигээ байхгүй байна. Өөртөө итгэж шинэ харилцааг эхлүүлэхэд тохиромжтой. Хулгана жил чамд өгөөжөө өгсөн жил байна. Хэдий сорилт олонтой ч тэдгээрийг даван туулах нь чиний итгэлийг нэмж урагшлах хүчийг өгсөн.

 

Морь

Чи хэн бэ? Морь жилтэн өөдрөг үзэлтэй, идэвхтэй хүмүүс байдаг. Эрх чөлөөг эрхэмлэдэг, аливааг өөрийнхөөрөө хийх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгддөг. Чи сониуч зантай. Дэлхийгээр аялж шинэ соёлтой танилцахыг хүсдэг. Адал явдлыг эрэлхийлэх нь сэтгэлийг нь ихээр хөдөлгөдөг. Төрөлхийн бардам, өөртөө итгэлтэй, өрсөлдөх чадвар сайтай морь жилтэн хэнийг ч өөртөө татах увдистай. Сэтгэл хөдлөл нь хийх бүхий л үйлдлийг нь чиглүүлдэг, хайртайгаа учирсан бол өөрийнхөөрөө зүтгэх нь багасдаг. Чи ямар чадвартай хүн бэ? Морь бол олон орны соёлын маш чухал хэсэг. Тэгэхээр чи бол хүн төрөлхтний хамгийн их атаархдаг нэгэн гэсэн үг. Чиний эрч хүчтэй, ядарч цуцдаггүй чанар олон хүний атаархлыг төрүүлдэг. Чамд шавхагдашгүй энерги, нөөц бололцоо бий. Энэ нь чамайг аливааг төгс гүйцэтгэх үндэс болдог. Морь жилтэн хэнтэй ч дасан зохицох чадвартай. Ингэснээрээ үнэ цэнтэй нөхөрлөлийг үүсгэж чаддаг. Чи ТВ эсвэл радиод ажиллавал хамгийн тохирно. Чи хэнтэй илүү сайн зохицох вэ? Үнэнч нохой жилтэн чамтай сайн тохирно. Харилцаанд итгэлцэл хамгийн чухал. Түүнийг нохой жилтэн чамд өгнө. Бар жилтэнтэй тогтворгүй ч романтик харилцааг үргэлжлүүлж чадна. Хонь жилтний тайван, өөртөө итгэлтэй байдал чиний дүрэлзсэн омогтой зантай төгс зохицно. 2020 он чамд юу авчрах вэ? Боломж чамайг үер шиг л дайран ирнэ  Морь жилтэн аливааг ажиглаж үнэлж дүгнэх чадвар сайтай. Бодож үзэх хэрэгтэй эрсдэлтэй алхам, алдалгүй барьж авах хэрэгтэй боломж чамайг хүлээж байна. Чи үнэнч байдлыг бүхнээс дээгүүрт тавьдаг нэгэн. Хүмүүсийг өөртэйгөө адил үнэнч байлгахын төлөө ихээхэн хичээдэг. Ингэх үе чамд олон гарна. Нийгэмдээ эерэгээр нөлөөлнө гэдэг чиний хэн болохыг хэлнэ. Хулгана жил чамд өөрийгөө олж нээхийг, амжилтад ойрхон ирснийг сануулна. Чи өөрийгөө шинэчилж хөгжүүлээрэй. 2020 он эхлэлээсээ төгсгөл хүртлээ эргэлт олонтой байна. Хавар - 2020.02.04 - 2020.05.04 - Шинэ адал явдал, шинэ аз туршилт чамайг хүлээж байна. Шинэ эхлэл чамд шинэ хүмүүстэй танилцах боломжийг авчирна. Нөхөрлөлийн харилцаагаа тэлэх нь чамд өөрийгөө хөгжүүлэх амжилтад хүрэх боломжийг нээж өгнө. Гаргасан амжилтдаа огтхон ч сэтгэл ханаж болохгүй. Өөрийн гэсэн бодолтой, алсын хараатай байж аливаад тууштай хандах хэрэгтэй. Хайртай хүмүүстээ өөрийгөө нээгээрэй. Хэлэхээс чинь нааш чиний юу бодож байгааг мэдэхгүй. Тиймээс ярилцах нь ямагт ухаалаг сонголт байна. Анхны харцаар дурлах магадлал өндөр. Ялангуяа дөрөвдүгээр сард хайр сэтгэлд өөрийгөө нээх үгүйгээ шийдэх хэрэгтэй. Зун - 2020.05.05 - 2020.08.06 - Шилдэг нь байя гэвэл өөрчлөлт хийх хэрэгтэй. Төлөвлөсөндөө төвлөрч үйлдэл хийж эхлээрэй. Чи өрсөлдөх чадвар сайтай нэгэн. Зургаадугаар сарыг амжилтад хүрэх стратегиа төлөвлөхөд зориулбал илүү тохиромжтой. Шинийг эрэлхийлж хийж бүтээх хүслэнг чинь чиний ажил хараахан дарахгүй байвал шинэ сонирхлыг хөгжүүлээрэй. Магадгүй спортоор хичээллэсэн ч болно. Цагийг чинь үрж байгаа нэгнээс зайгаа барихад асуудалгүй. Чиний өөртөө итгэх итгэл өндөр, бусдыг татах чадвар ч сайн байна. Шинэ харилцаа эхлүүлэх сонирхол давамгайлна. Намар - 2020.08.07 - 2020.11.06 - Хайртай хүмүүсээрээ хүрээлүүлэх нь чамд сэтгэл ханамжийг өгнө. Наймдугаар сарыг хайртай хүмүүстээ зориулаарай. Магадгүй аяллаар явах нь харилцааг чинь илүү бэхжүүлэх болно. Шинэ энерги, эрч хүчийг ч олж авна. Хайр сэтгэлийн харилцаа оргилдоо хүрнэ. Харин есдүгээр сар сорилтоор эхэлнэ. Харин аравдугаар сард аливаад ухаалаг хандах хэрэгтэй. Гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө өөрийн юу хийж байгааг мэддэг, судалгаагаа хийчихсэн байхад суралцаарай. Өвөл - 2020.11.07 - 2021.02.03 - Хийж бүтээснээ эргэн харахад сэтгэл хөдөлгөм байна. Өмнөх жилийн шаргуу хөдөлмөр үр дүнгээ өгч эхэлнэ. Хайртай хүмүүсээрээ хүрээлүүлж амжилтаа тэмдэглэх үе ирсэн байна. Шөнийн цаг чамд илүү сонирхолтой, тайван мэдрэмжийг төрүүлнэ. Хайр сэтгэлийн харилцаандаа шинэ амт нэмэхийг хүсвэл сониуч хандлагатай байгаарай. Мөн шийдвэр гаргахдаа зүрх сэтгэлээ сонсоорой. Хулгана жил чамд чиний болон бусдын талаар ихийг хэлж өгсөн жил байна. Олон ч эргэлт гарсан байна. Чи алдсан ч түүнээсээ суралцдаг нэгэн. Үхэр жилд илүү ухаалаг, мэдлэг, чадвартайгаар орно гэдэгтээ итгэж болно.

 

Хонь

Чи хэн бэ? Хонь жилтэн аливаад болгоомжтой ханддаг, логик сэтгэлгээ сайтай, ерөнхийдөө дотогшоогоо чиглэсэн хандлагатай хүмүүс байдаг. Хийсвэр төсөөлөл, төрөлхийн бүтээлч чанараараа урлагт татагдах магадлал өндөр. Чиний хувьд хамгийн хэцүү зүйл бол өөрийгөө нээх, хүнд итгэх явдал байдаг. Чи муу найзтай байснаас ганцаараа байхыг илүүд үздэг нэгэн. Мөн чи жаахан ичимхий, гэхдээ үүнийгээ эелдгээр нууж чаддаг. Хэрвээ аз жаргалтай амьдармаар байвал гутранги үзэлтэй байхаа л болих хэрэгтэй. Чи ямар чадвартай хүн бэ? Хүн таних чадвар бол чиний онцгой чадваруудын нэг. Чи тийм ч нийтэч нэгэн биш боловч өөрийгөө ямар хүмүүсээр хүрээлүүлэхээ сайн мэддэг. Гарын ур сайтай. Тэгэхээр зураг зурах, бүтээл урлах нь чамд маш амархан байдаг. Зураач эсвэл загвар зохион бүтээгч болох нь илүү тохирно. Чиний нүдээр хамгийн төгс хамтрагч бол тэвчээртэй, халамжтай нэгэн. Бас хийж байгаа бүхэндээ зүрх сэтгэлээ бүрэн зориулдаг хүмүүст чи татагддаг. Чи хэнтэй илүү сайн зохицох вэ? Ухаалаг могой чамтай сайн зохицно. Түүний эрхэмсэг байдал, зөн мэдрэмж нь чиний сонирхлыг ихээр татна. Гахай жилтэн чамд бүхнээ зориулна. Тэр чамд хайртайгаа мэдрүүлэхийн тулд бүгдийг хийнэ. Морь жилтэн ч гэсэн маш сайн зохицно. Түүний итгэл даадаг, найдвартай байдал чиний хүсэж байсан харилцааг эхлүүлнэ. 2020 он чамд юу авчрах вэ? Бүтээлч байдал болон өөрийгөө илэрхийлж харуулах жил  Чи өөрчлөлт хийж шинийг эхлүүлэх сонирхолтой нэгэн учир энэ жил шинэлэг, сонирхолтой жил байна. Урт хугацаанд өөрийгөө хойш татаж байсан зүйлүүдээ олж мэдсэн бол одоо амбицтай хөдөлж өөрийгөө чөлөөлөх цаг. 2020 онд тохиох эргэлтүүдэд чи төвөггүй дасан зохицож чадна. Өмнө нь байгаагүй эсвэл дахин олж авна гэж бодоогүй бүхнээ чи өөрийн болгох болно. Чиний хийсвэр төсөөлөл чамайг боломжгүй гэж бодож байсан олон газарт чинь хүргэнэ. Үрэлгэн загнах хэрэггүй, мөнгөндөө ухаалаг хандаарай. Тэгэхгүй бол ирэх өвлийг хоосон угтаж мэднэ. Хавар - 2020.02.04 - 2020.05.04 - Өөрчлөлтийг хүлээн аваарай. Шинэ эхлэлийн үе байна. Мэдлэгээ тэлж чадвараа хөгжүүлэх цаг. Чиний чадвар анзаарагдаж эхэлнэ. Магтаал олныг сонсох ч магтаалаас илүү шүүмжлэл нь чамайг хөдөлгөх хүч болдог. Цалингаа нэмүүлэх эсвэл урамшуулал хүртэх магадлал өндөр. Хайр сэтгэлийн харилцаа идэвхтэй үргэлжилнэ. Гуравдугаар сар харьцангуй тайван, дөрөвдүгээр сар эргээд идэвхтэй байна. Санхүүгийн хувьд ухаалаг худалдан авалт хийж мөнгөө хуримтуулахад анхаар. Шинэ жил шинэ эхлэл, өөрчлөлтийг авчирна. Зун - 2020.05.05 - 2020.08.06 - Амьдрал үүнээс илүү сайхан байна гэж юу байх вэ? Зун чамд хүссэн галбиртаа очих, наранд биеэ шарах, хөгжих төгс боломжийг авчирна. Чи хайртай хүмүүстээ чанартай цаг гаргаарай. Чиний өөртөө итгэх итгэл нэмэгдэж хамтын ажиллагаагаа тэлнэ, шинэ нөхөрлөлийг ч үүсгэнэ. Бусдыг татах чадвар өндөр байна. Хайр сэтгэлд өөрийгөө нээхэд сэтгэл санаагаа хангалттай бэлтгэж чадсан байна. Мөнгөний асуудалд анхаарах шаардлагатай. Түүнийг үрэх амархан ч олно гэдэг үрэхээсээ хэд дахин амаргүй. Намар - 2020.08.07 - 2020.11.06 - Бүтээлч байдлаа хадгалж чам руу ирэх боломж бүрийг ашигла. Наймдугаар сард ажил хэрэг удаашралтай явагдаж мэднэ. Боломжийг ашиглан өөртөө амрах, өөрийгөө цэнэглэх цагийг гаргаарай. Есдүгээр сард илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Хийсвэр төсөөллөө ухаалгаар ашиглаж чадвал ажил хэрэгтээ өндөр бүтээмж гаргаж чадна. Шаргуу хөдөлмөрлөхийнхөө хажуугаар харилцаандаа эргэлзэх хэрэггүй. Чи карьертаа ч хайртай хүмүүстээ ч цаг гаргаж чадна. Хэрвээ хэн нэгэнд сэтгэл алдарвал зоригтойгоор өөрийгөө нээгээрэй. Өвөл - 2020.11.07 - 2021.02.03 - Гишгэсэн мөрөө эргэн харах цаг. Хонгорхон хонь минь одоо нэг алхам ухарч юу хийж бүтээснээ эргэн хараарай. Чиний амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг эргэцүүлэх цаг. Карьераа дүгнэж эхлээд эерэг үр дүнг, харин дараа нь сайжруулалт хийх хэрэгтэй бүгдийг тэмдэглэн аваарай. Хайр, нөхөрлөл, гэр бүлийн харилцаа тааламжтай үргэлжилнэ. Харилцаанаас юу хүсэж байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Хулгана жилд эргэлт олонтой байна. Учрах сорилт бүхэн чиний бүтээлч байдлыг өнгөлж өгсөн. Үхэр жилийг илүү сайхнаар бүтээхээ хүлээх л үлдэж байна.

 

Бич

Чи хэн бэ? Бич жилтэн эерэг хандлагатай, шулуухан харьцаатай хүмүүс байдаг. Сэргэлэн цовоо, бодол санаа хурц бөгөөд харилцах чадвар сайтай нэгэн. Тиймээс ямар ч асуудлыг шийдвэрлэж чаддаг. Чамд асуудал гэж байхгүй, шийдэл л гэж бий. Бич жилтэн нийтэч, шинэ хүмүүстэй уулзаж ярилцах нь тэдэнд асуудал биш. Нөхөрсөг, наргианч бич жилтэн бол амьдралынхаа эзэн нь. Шавхагдашгүй эрч хүч, мохошгүй хичээл зүтгэл чинь олны анхааралд өртөх үндэс болдог. Чи ямар чадвартай хүн бэ? Хятадын соёлд чи бол сүр жавхлангийн бэлгэдэл юм. Чи хэн нэгний санааг ойлгож уншихдаа чадварлаг нэгэн. Чи сайн эсвэл муу ямар ч санааг мэддэг. Бич жилтэн хүнийг сайн таньдаг. Чиний алсыг харах чадвар ч сайн хөгжсөн. Өөр нэг онцгой чадвар нь чиний өрсөлдөх чадвар байна. Бусад нь хойш суудаг бол харин чи ямагт урагшилдаг. Чи хэнтэй илүү сайн зохицох вэ? Хулгана жилтэнтэй сайн зохицно. Бич жилтэнтэйгээ бол амьдрал нь зогсошгүй хөгжилтэй, адал явдалтайгаар үргэлжилнэ. Харин луу жилтэнтэй бол тэвчээртэй хандаж чадвал санасандаа хүрнэ. Адал явдлыг эрэлхийлэгч тахиа жилтэнтэй энерги, сэтгэл хөдлөлийн хувьд зохицно. Могой жилтэнтэй ч зохицож болно. Чи илүү нээлттэй, харин могой жилтэн дотогшоогоо. Гэхдээ тэнцвэрээ хадгалж чадвал түүнтэй ч гэсэн зохицно. 2020 он чамд юу авчрах вэ? Хүсэл мөрөөдлийнхөө араас яв  Өмнө нь боломжгүй гэж бодож байснаа олж авах жилийг үргэлжлүүлээрэй. 12 жилтнүүдээс чи хулгана, луу жилтэнтэй маш сайн найз байдаг. Тэдэнтэй нөхөрлөх нь чамд сайхан ирээдүйг авчирна. Нөхөрлөдөг жилтнүүдээрээ хүрээлүүлэх нь чамд мөнхийн инээмсэглэлийг, эрч хүчтэй байх эхлэлийг авчирдаг. Шинэ харах өнцөг, шинэ соёл, шинэ хүмүүс чамайг хүлээж байна. Хулгана жил хайрын жил байна. Ямархан 12 сарыг бүтээх нь чамаас хамаарах ч сайхан байна гэдэгт итгэж байна. Хавар - 2020.02.04 - 2020.05.04 - Найз нартаа цаг гаргаж чин сэтгэлээсээ инээ. Бүх юм зөв замаараа явж байгаа мэт санагдана. Чамд өөрийн чадварыг харуулах цөөнгүй боломж тохионо. Бодол санаа чинь чиний урагшлах хүч юм. Тиймээс түүнийгээ ашиглаж амьдралаа илүү сайхнаар бүтээх хэрэгтэй. Чи өөрийн хэн гэдгийг, мөн найз нараа хэн болохыг таних сорилт олонтой байна. Гуравдугаар сард шинэ харилцаа эхлүүлэх магадлал өндөр. Хэрвээ тэгвэл дөрөвдүгээр сард түүнийгээ бэхжүүлээрэй. Санхүүгийн хувьд ухаалаг хөрөнгө оруулалт үр ашгаа өгч эхэлнэ. Зун - 2020.05.05 - 2020.08.06 - Карьераа сонгох уу, нөхөрлөлөө юу гэдэг хэзээ ч амархан байдаггүй. Луу жилтэй найз нар чинь чиний өөртөө итгэх итгэлийг хөглөх хүч болно. Тэднийхээ дэмжлэгээр харилцаагаа тэлж хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлэх боломжтой. Чамд сэтгэл татагдах хүмүүс ч олон гарч ирнэ. Гэхдээ чиний зан чанар, хошин мэдрэмжтэй төгс тохирох нь хараахан үгүй. Гэвч шантрах хэрэггүй. Хүсвэл хайрын аяллаа үргэлжлүүлсээр байгаарай. Санхүүгийн хяналтаа алдаж болохгүй. Чи ухаалаг хандаж хуримтлуулах нь дээр байна. Намар - 2020.08.07 - 2020.11.06 - Амьдралд талархаж цагийн үнэ цэнийг мэдэр. Наймдугаар сард ажил хэрэг удаашралтай явагдаж мэднэ. Хэрвээ тэгвэл өөртөө амрах, өөрийгөө шинэчлэх боломжийг өгөөрэй. Сайн мэдээ нь арав, арваннэгдүгээр сар ачаалал ихтэй байна. Тэгэхээр хайртай хүмүүстээ амжиж чанартай цагийг зориулаарай. Хэрвээ хайраа хайж байгаа бол хүнтэй танилцах магадлал өндөр. Санхүүгийн хувьд хангалттай мөнгөтэй байх ч үүрэг, хариуцлагаа ухамсарлаж хадгалах хэрэгтэй. Өвөл - 2020.11.07 - 2021.02.03 - Хайртайгаа учирна гэдэгтээ итгэж болно. Өвөл чамд сэтгэл хөдлөл, баяр жаргалыг авчрах болно. Найз нар болон гэрийнхэнтэйгээ өнгөрүүлэх ил галын дэргэдэх орой бүр чамайг хөгжих хэрэгтэйг сануулна, чамд зогсолтгүй урагшлах хүчийг өгнө. Бодох хэрэггүй чи хүссэнээ хийгээрэй. Үйлдэл хийх болон бодох цагийнхаа тэнцвэрийг олох хэрэгтэй. Гадаа хүйтэн ч зүрх догдлонгуй байна. Хүнтэй учрах магадлал өмнөх шигээ өндөр ч үйлдэл хийхээр зорино гэдгээрээ ялгаатай байна. Мөнгө, санхүү тийм ч тааламжтай биш байна. Гэвч зохион байгуулалттай хандаж ухаалаг зарцуулалт хийвэл бүх зүйл боломжтой байна.  

Тахиа 

Чи хэн бэ? Тахиа жилтэн аливаад болгоомжтой ханддаг хянамгай, гэхдээ шинийг эрэлхийлдэг хүмүүс байдаг. Хийх үйлдэл бүхэндээ ач холбогдол өгдөг, үр бүтээлтэй ч ажиллаж чаддаг. Чиний ажигч гярхай, ятган итгүүлэх чадвар ч сайн. Чи хэлэх гэснээ шулуухан хэлдэг, уран цэцэн үгтэй. Тэр нь найз нар эсвэл гэрийнхний чинь дургүйг хүргэх талтай. Мөн хүнтэй их маргадаг гэдгийг чинь илэрхийлнэ. Чи бусдыг ялж байж л санаа амардаг. Чиний сэтгэлд хүрэх хүн ховор. Хэрвээ чи мөрөөдөж байсан хүнтэйгээ учирсан бол үнэхээр үнэнч нэгэн. Чи ямар чадвартай хүн бэ? Домогт өгүүлдгээр тахиа жил бол наран өглөө бүр мандах шалтгаан юм. Чиний санаагаа илэрхийлэх өнгө аяс, хэлэх үгийн сонголт бол хэнийг ч өөртөө итгүүлэх, мөн шүүмжлэгчдийг ялах чухал чадвар байдаг. Чи өөрийнхөөрөө байхдаа урагш хүчтэй тэмүүлдэг. Шинэ дэвшилтэт санаа, нээлтийг чи хүсдэг. Түүндээ ч хүрдэг, түүнийгээ ч хийдэг. Чамд дуучин, илтгэгч эсвэл амьдралын дасгалжуулагч мэргэжил илүү тохирно. Чи хэнтэй илүү сайн зохицох вэ? Үхэр жилтэн чиний хүсдэг үнэнч байдал, тогтвортой харилцааг өгнө. Бич жилтэн чамайг өдөр бүр илүү сайн нэгэн болж өөрчлөгдөх эхлэлийг тавина. Чи түүнтэй байснаар амбицтай, амжилттай байж өсөн дэвжинэ. Туулай жилтэн бол дипломатч нэгэн. Тэр чиний шударга байдлыг тэвчиж чадахгүй. Гэхдээ чи л тэнцвэрийг нь хадгалж чадвал төгс зохицож чадна. 2020 он чамд юу авчрах вэ? Өөрчлөлт чиний учрах сорилт байна  Хүчирхэг тахиа жилтэн энэ жил хэмнэлээ алдах эрсдэлтэй. Шинэ эхлэл, шинэ өөрчлөлт чамайг хүлээж байна. Чи тодорхой бүхэнд баяртай гэж хэлээд шинэ эхлэлд өөрийгөө нээгээрэй. Гэхдээ тодорхойгүй бүхэн чамд амаргүй санагдана. Хамгийн чухал зүйл нь өөртөө итгэлтэй хандах хэрэгтэй. Чи аливаад дасан зохицож дадал зуршлаа ч өөрчлөх хэрэгтэй болно. Амьдралаа тэнцвэртэй авч явахыг хичээгээрэй. Мөнгөний асуудалд ухаалаг хандах хэрэгтэй. Хавар - 2020.02.04 - 2020.05.04 - Шинэ эхлэл, бас дахин шинэ эхлэл. Хэрвээ чамд гишгэх мөрөө өөрчилж, амьдралаа өөрөөр үргэлжлүүлэх хүсэл байдаг бол түүнийгээ хэрэгжүүлэхэд тохиромжтой үе байна. Төгс боломжийг чи өөрөө өөртөө бүтээж чадна. Өмнөх жилээ эргэн харж өөрчлөлт хийх өөр нэгэн 12 сар эхэлсэн байна. Гуравдугаар сар харьцангуй тайван үргэлжлэх бол дөрөвдүгээр сар ачаалал ихтэй байна. Чамайг хайрлаж бишрэх хүмүүс олон байна. Чиний өөртөө итгэлтэй байдал чамд урагшлах хүчийг өгнө. Гэхдээ аливааг хэтрүүлэх хэрэггүй, өөрийгөө сонсох хэрэгтэй. Зун - 2020.05.05 - 2020.08.06 - Чиний хийж байгаа бүхэн чамд хүссэн бүгдийг чинь өгдөг. Шинийг эрэлхийлэх үе. Магадгүй төлөвлөгөө чинь шахуу байж мэднэ. Гэхдээ шинэ харилцаа эхлүүлэх эсвэл бизнесийн харилцаагаа тэлэх бүрэн боломжтой. Чи одоогийн хамт олонтойгоо ажиллахаас гадна хөгжих хэрэгтэй. Хамт олноо уриалж хамтдаа хөгжих эхлэлийг чи тавиарай. Гэрийнхэндээ ч гэсэн цаг гаргаж амьдралаа тэнцвэртэй үргэлжлүүлээрэй. Хэрвээ чи шилдэг нь байж чадахгүй л бол санхүүгийн хувьд эрсдэлтэй учирна. Намар - 2020.08.07 - 2020.11.06 - Амьдралынхаа эзэн нь бай. Зун цагийг тайван сайхан өнгөрүүлсэн бол есдүгээр сараас их ажилдаа орох цаг иржээ. Бодол санаагаа цэгцэлж амжилтын амтыг мэдэрч эхлэх үе. Чадвараа үнэлүүлэх магадлал өндөр. Тодорхой урамшуулал ч авна. Хэрвээ хичээвэл цалингаа ч нэмүүлэх боломж бий. Карьертаа хамаг анхаарлаа хандуулах ч хайртай хүмүүстээ ч гэсэн цаг гаргаарай. Зорилгоо санаж өдөр бүрийг идэвхтэй өнгөрүүлээрэй. Хайр чамд ирнэ. Харин чи түүнийг мэдэр. Өвөл - 2020.11.07 - 2021.02.03 - Бүхнийг эргэцүүлэх цаг. Өвлийн улирал чамд тайвшралыг өгнө. Тэгэхээр өнгөрсөн жилээ эргэн харахад тохиромжтой байна. Чи өөртөө болон хайртай хүмүүстээ хангалттай цаг гаргасан уу гэдэгтээ дүгнэлт хий. Хэрвээ тэгж чадаагүй бол ажлаа дуусгачихаад эртхэн харьж тэдэнтэйгээ цагийг өнгөрүүлээрэй. Үхэр жил удахгүй ирэх нь. Хулгана жилийг хэрхэн бүтээснээсээ ч илүүтэй түүнийг үр бүтээмжийн жил болгоорой.  

Нохой 

Чи хэн бэ? Нохой жилтэн эерэг сэтгэлгээтэй, маш урам зоригтой хүмүүс байдаг. Хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй нэгэн болохоор болж өгвөл хүн хүндээ тустай явахыг хүсдэг. Энэ нь чамайг ямар сайхан хүн болохыг илэрхийлнэ. Гэхдээ чи үргэлж зөв шийдвэр гаргадаг уу гэвэл үгүй. Бусдын асуудлыг сонсож шийдлийг нь олоход туслахыг хичээдэг ч өөртөө анхаарах нь бас чухал гэдгийг мартдаг. Нохой жилтэн бол мөнхийн үнэнч, хайр татам бас халамжтай нэгэн. Чи өнөр өтгөн гэр бүл зохиохыг хүсдэг, төвхнөж тайван амьдрахаас өөрийг хүсэх нь ховор. Чи ямар чадвартай хүн бэ? Хүмүүс чиний чадварыг тодорхой харж чаддаг. Чи анхны сэтгэгдэл төрүүлэхдээ маш чадварлаг. Төрөлхийн бусдыг татах чадвартай ч бусдын өмнөөс санаа зовох нь олонтоо. Хүмүүс өөрийн эрхгүй чамд татагддаг. Нохой жилтэн урам зоригтой, зарчимч хандлагатай. Нийгмийнхээ үлгэр дуурайл болж хүн чанартай, хүнлэг сэтгэлтэй амьдралыг чи бүтээдэг. Чи хэнтэй илүү сайн зохицох вэ? Бич жилтэнтэй байвал амьдрах идэвхтэй, хөгжилтэй байна. Бар жилтэн эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй харилцааг чамд өгнө. Морь жилтэн үнэнч байдалтай чинь хосолно. Чам шиг гэр бүл зохиох дуртай нэгэн болохоор ирээдүйгээ хамт бүтээхэд төгс зохицно. 2020 он чамд юу авчрах вэ? Адал явдлын жил байна  Өөрийн зөн совингоо сонсож аливааг томоор харах хэрэгтэй. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөх жил тохионо. Олон ч эргэлт гарна. Тэгэхээр юунд ч бэлтгэлтэй байх хэрэгтэй. Боломжгүй гэж бодсон бүхнээ өөрийн болгохыг зорь. Хайр сэтгэлийн харилцаанд ч гэсэн амжилт гаргаж чадна. Хулгана жилд мөнгө чамд тийм ч чухал биш байна. Харин хувь тавилангаа өөрөө бүтээх нь илүү чухал байна. Шинэ сорилт, шинэ адал явдал чамд юу авчрахыг өөрөө харна байгаа. Хавар - 2020.02.04 - 2020.05.04 - Эрч хүчтэйгээр эхлүүлэх ч ... Чиний хичээл зүтгэл, бодол санаа, аливаад төвлөрөх чадвар бол чиний амжилтын жор байна. Тайван хандлага давамгайлна. Нийгмийн харилцаа идэвхтэй үргэлжилнэ. Хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэх магадлалтай. Гэхдээ хайр эхэндээ амттай ч чамд шаналлаас өөрийг үлдээхгүй бололтой. Гэвч түүнийг өөрчлөх боломж чамд бий. Хэрвээ үнэхээр бүтэлгүйтвэл азаар гэрийнхэн болон найз нар чинь чамд туслах болно. Чиний итгэлд хугацаа хэрэгтэй. Зун - 2020.05.05 - 2020.08.06 - Хойш суух цаг алга Хаашаа ч харсан чамд өөрчлөлт мэдрэгдэнэ. Цаг үеэ мэдэрч идэвхтэй амьдрахыг хичээгээрэй. Өөрчлөлтөд дасан зохицох чадвар чамайг олон талаар сорино. Энэ үе магадгүй дарамттай санагдаж мэднэ. Гэхдээ гахай, үхэр жилтэй найз нартайгаа хамт байвал чиний урам сэргэж ирнэ. Гэрийнхэндээ ч гэсэн цаг гаргаарай. Бүх юм чамаас л хамаарна. Чамд хойш суух цаг алга, хүссэн амьдралаа хүн өөрөө бүтээдэг. Өөрийгөө нээгээрэй. Намар - 2020.08.07 - 2020.11.06 - Хүчтэй, шийдэмгий байх үе Наймдугаар сар санхүүгийн хувьд сайхан сар байна. Өдөр тутмын амьдралаа өөрчилж шинийг эрэлхийлээрэй. Зүрх сэтгэлээ сонсож таалагддаг хүндээ зориг гарган сэтгэлээ нээгээрэй. Есдүгээр сар ачаалал ихтэй байна. Гэхдээ найз нар, хамт олон, гэрийнхэндээ чадахаараа тусалж цаг гаргаарай. Төлөвлөсөндөө, мөн хэлсэн ярьсандаа байж чадвал сайн сайхан ирнэ. Аравдугаар сард атаархал эсвэл хардалт чамайг тайван байлгахгүй шинжтэй. Юу ч тохиолдсон тэдэнд өөрийн гэсэн орон зай, цаг хугацааг өгөөрэй. Өвөл - 2020.11.07 - 2021.02.03 - Шаргуу хөдөлмөр үр дүнгээ өгөх улиралд тавтай морил. Тодорхой өөрчлөлт хийх үе тохионо. Арваннэгдүгээр сард шинэ харилцаа эхлүүлэх магадлалтай. Хэрвээ өөрөө л хичээвэл хүссэн өөрчлөлтөө чи хийж чадна. Нийгмийн харилцаа тогтвортой үргэлжлэх ч ажил хэрэгт амжилт гаргах үгүй нь чамаас ихээхэн хамаарна. Чадвар, хөдөлмөр чинь хараахан үнэлэгдээгүй байгаа ч өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Хичээл зүтгэл хэнийг ч гомдоодоггүй. Гишгэсэн мөрөө эргэн харж ирэх өдрүүдийг илүү сайхнаар бүтээх эхлэлийг тавиарай.  

Гахай

Чи хэн бэ? Гахай жилтэн тайван, аливаад болгоомжтой ханддаг, дотогшоогоо хандсан хүмүүс байдаг. Логик сэтгэлгээ сайтай, мэдлэгийн эрэлд гарсан нэгэн. Чамд суралцаж өөрийгөө хөгжүүлэхээс өөр хүсэх юм ховор. Гахай жилтэн дипломатч хүмүүс байдаг. Бүгдийг өөрийн хүчээр хийж амжилтад хүрэхийг хүсдэг. Ганц бие гахай жилтэн найрсаг, хүнлэг харилцаатай, хайрлагдах хүсэлтэй. Бусдын жаргалыг өөрийнхөөсөө дээгүүрт тавьж чадвал чи жаргалтай байна. Чи ямар чадвартай хүн бэ? Хятадад гахай жилтэй хүнтэй уулзах нь хөгжил дэвшил, өсөлт хөгжлийг авчирдаг гэж итгэдэг. Тэгэхээр чи бол маш азтай нэгэн. Мөнгө, санхүүгийн хувьд чи сайн байхаас гадна өөртөө итгэлтэй нэгэн. Бэрхшээлийг сөрж өөрийн хүссэн амьдралыг бүтээх чадвартай хүмүүс байдаг. Бэлэнчлэх сэтгэлгээ чамд үгүй. Юмхнаар юм хийсэн ч өөрийгөө түүндээ бүрэн зориулж чаддаг. Чи хэнтэй илүү сайн зохицох вэ? Хэрвээ тайван агаад хайр татам харилцааг хүсэж байвал үнэнч нохой жилтнээс өөр сонголт байхгүй. Тэр чамайг хайрандаа жаргаана. Үнэнч морь жилтэн ч гэсэн байж болно. Чи түүнд найдаж болно. Хамтдаа тайван ирээдүйгээ ч бүтээж чадна. Цаашилбал туулай жилтэн чамд хүсэл тэмүүлэл, тайван байдлын аль алиныг нь өгч тэнцвэртэй харилцааг мэдрүүлж чадна. 2020 он чамд юу авчрах вэ? Бүтэн азтай байх жил  Томоохон өөрчлөлтүүд гарах төлөвтэй. Бүхэлдээ өөрчлөлт, ямар ч эргэлтийг авчрах жил тохиож мэднэ. Хулгана жилийг тодорхойлох үг нь зорьсоноо хийх явдал байна. Карьертаа өөрчлөлт хийх боломжтой. Чиний гаргах шийдвэр бүхэн чамайг амжилтад нэг алхам ойртуулж байдаг. Хэрвээ хичээвэл бүтээмжтэй сайхан жил тохионо. Мөнгө урсан орж ирнэ. Гэхдээ ухаалаг хандаж хадгалах хэрэгтэй. Найз нар болон гэрийнхэн чинь чамд хүч өгнө. Юмс хүссэнээр чинь болохгүй бол нэг алхам ухарч эргэцүүлээрэй. Хавар - 2020.02.04 - 2020.05.04 - Ямар жил тохиохыг чи мэдэрнэ. Хайртай хүмүүстээ цаг гаргахаас түүнийг эхлүүлээрэй. Шинэ эхлэл чамд бизнесээ хэрхэн авч явахыг, өөрийгөө олон талаар хөгжүүлэх хэрэгтэйг сануулна. Болж өгвөл эхний сар амьралдаа ажиглалт хий, дараагийн сард юу хийж бүтээмээр байгаагаа төлөвлөж зорилгоо хар. Цаг нь ирсэн гэж итгэх үедээ санаагаа хэрэгжүүлж эхлээрэй. Романтик харилцаанд ч өөрийгөө нээхгүй байна. Түүнийг эхлүүлэхээс өмнө харилцаанаас юу хүсэж байгаагаа мэдэх хэрэгтэй. Зун - 2020.05.05 - 2020.08.06 - Чи хүн болгонд итгэж болохгүй. Харамсалтай нь чам шиг цөөхөн хүмүүс л үнэнч байдаг. Хэнтэй хэрхэн харьцах вэ гэдэгтээ ухаалаг хандах хэрэгтэй. Бич, хулгана, могой жилтэн чамайг унагаахыг хүснэ. Тавдугаар сард болгоомжтой, мэдрэмжтэй хандахад илүүдэхгүй. Чи тэднийг ямар итгэл даахааргүй, найдваргүй хүмүүс болохыг олж харна. Тэнэг алдаа гаргамааргүй байвал алхам алхмаар ажиллахыг зориорой. Чамайг таалдаг хүн олон байгааг мэдрэх сайхан санагдана. Гэвч чиний зүрхийг хэнээс ч илүү догдлуулах хүн нэг нь л байна. Намар - 2020.08.07 - 2020.11.06 - Амьд байгаагаа мэдрэх ямар сайхан гээч. Наймдугаар сарын өдөр нь тайван, шөнө нь сэргэг хүсэл тэмүүлэлтэй байна. Гэхдээ шөнийн нойрыг нөхөж болдоггүй гэдгийг санаж аливаад тэнцвэртэй хандахыг хичээгээрэй. Хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг хугацаагаа сонирхолтой байлгахад анхаараарай. Есдүгээр сард ажил хэрэг амаргүй байна. Хэрвээ үүрэг хариуцлагаа ухамсарлаж хичээж чадвал бодсоноосоо өөр дүнд хүрэх боломжтой. Аравдугаар сард хамт олныхоо дэмжлэгийг аваарай. Чи хаширлах хэрэггүй, өөрийгөө нээгээрэй. Өвөл - 2020.11.07 - 2021.02.03 - Эелдэг харьцаа, үнэнч байдал чинь чамайг чимнэ. Арваннэгдүгээр сард хайрыг чи илүүтэй хүснэ. Түүнтэйгээ өглөө бүрийг угтах боломж хангалттай бий. Чи өөрөө л санаачилгатай байх хэрэгтэйг санаарай. Карьер амжилттай үргэлжилнэ. Гэвч чамаас аливаад зохион байгуулалттай хандахыг шаардана. Мөнгө, санхүү өгөөжтэй байна. Чи өнгөрснөө эргэн харж өөрийн юу хийж бүтээснийг дүгнээрэй. Өөрийн амьдралыг хэрхэн үргэлжлүүлэх нь чиний сонголт. Ирээдүйнхээ төлөө өөрийгөө илүү сайн таньж мэдэх, суралцах жил тохиосон гэдэгт итгэж байна. Үхэр жил удахгүй айлчлан ирнэ. Хулгана жилийнхээ амжилтыг бататгаарай.  

Таалагдахгүй байна

18
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Бямбасүрэн

[202.9.47.1]

2020-05-01 10:43:22

Гахай жил сэтгэл их өндөр байна

П.НАРАНЦЭЦЭГ

[43.228.130.98]

2020-04-02 10:35:29

1957 ОНЫ ТАХИА ЯМАР ӨНГӨ ЭНЭ ЖИЛ ТААРАХ, ТААРАХГҮЙ БАЙХЫГ ХЭЛЭЭД ӨГӨӨЧ